Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл
- Ангилал: Трансформатор Угсралт суурилуулалт Хуваарилах байгууламж
- Захиалагч: MCS Properties
- Хугацаа: 2025
АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” нь нийслэлийн цэвэр усны үр ашиггүй хэрэглээг бууруулж, байгаль орчинд ирэх дарамтыг багасгах зорилготой, үндэсний хэмжээний чухал бүтээн байгуулалт юм. Энэ төслийн хүрээнд хийгдэж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаар дамжин цэвэрлэгдсэн усыг дахин боловсруулж, Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх зориулалттай.
Энэхүү төслийн хүрээнд М-Си-Эс Проперти ХХК-ний захиалгаар үйлдвэрийн цахилгаан хангамжийн угсралт, суурилуулалтын ажлыг Монхорус Интернэшнл ХХК гүйцэтгэж байна. Бид 10кВ болон 0.4кВ-ын хуваарилах байгууламжууд, хоёр ширхэг 2000кВА чадалтай трансформатор зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсралт суурилуулалын үе шатнаас комисст хүлээлгэн өгөх хүртэлх ажлыг хариуцсан гүйцэтгэж байна.
Төслийг хэрэгжүүлсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган айл өрхийн 2.4 сая гаруй иргэн, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.