Бидний тухай Шийдлүүд Технологи Үр өгөөж Төслүүд Зөвлөгөө авах
Монхорус Солар

Нарны эрчим хүч
айл өрхөөс үйлдвэр хүртэл

Тогтвортой өсөлтөд зориулсан ухаалаг ногоон эрчим хүч. Айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэр, том чадлын станц — ямар ч хэмжээний хэрэглээнд тохирсон цогц шийдэл.

ЦААШ УНШИХ
Бидний тухай

Монхорус Солар ХХК

Таны эрчим хүчний түнш

Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний салбарт инженерингийн цогц шийдэл санал болгодог. Бид нарны эрчим хүчний эх үүсвэрийн шийдэл, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, төсөл хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ, үндсэн болон туслах материал, тоног төхөөрөмжийн борлуулалт, угсралт суурилуулалт, туршилт тохируулга, суурилуулалтын дараах засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

HUAWEI DIGITAL POWER & МОНХОРУС СОЛАР

Хуавей (HUAWEI)-н дижитал эрчим хүчний нарны системийн борлуулалт, сервис үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй. Хуавейн баталгаажсан сертификат бүхий инженер, техникийн мэргэжилтнүүдийн багтайгаар олон улсын стандартад нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлдэг.

Huawei Digital Power Partner — Silver Partner баталгаажуулалт
Silver Partner
Huawei Digital Power Partner — 3-star Service Partner баталгаажуулалт
3-star Service Partner

SOLAR N PLUS

2025 оноос эхлэн нарны эрчим хүчний салбарын тэргүүлэгч, хамгийн сүүлийн үеийн технологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн байгууламж, өндөр автоматжуулсан ухаалаг үйлдвэрлэлийн процесс бүхий Solar N Plus компанитай нарны хавтангийн нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай компани нь Монгол Улс дахь Solar N Plus брэндийн албан ёсны онцгой эрхтэй дистрибьютор юм.

Solar N Plus лого
Authorized exclusive distributor

YANGLIN

2022 оноос эхлэн олон улсын стандартын шаардлага хангасан, бат бөх, найдвартай нарны хавтангийн угсралтын хийц, бэхэлгээний системийг Yanglin Tech CO LTD-тэй хамтран Монголын зах зээлд нийлүүлж байна. Бүтээгдэхүүн нь орон сууц, арилжаа, үйлдвэрлэл болон нийтийн аж ахуйн бүх төрлийн нарны цахилгаан станцын төсөлд тохирох иж бүрэн шийдлийг санал болгодог.

Yanglin лого
Partner
Шийдлүүд

Бидний үйл ажиллагааны чиглэл

Зураг төслөөс эхлээд ашиглалтын дараах засвар үйлчилгээ хүртэл — бүх шатны ажлыг нэг дороос.

Инженерийн шийдэл, зураг төсөл, тооцоолол, ТЭЗҮ

Дэвшилтэт тоног төхөөрөмжийн нийлүүлэлт

Мэргэжлийн угсралт суурилуулалт

Туршилт, ашиглалтын тохируулга

Баталгаат хугацааны болон бусад засвар үйлчилгээ

Төсөл хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ

Айл өрхийн цогц шийдэл

Гэр, амины орон сууц, зуслангийн хэрэглээнд тохирсон авсаархан, найдвартай нарны эрчим хүчний систем.

Аж ахуй нэгж, үйлдвэрүүдэд зориулсан цогц шийдэл

Санхүүгийн өгөөж, тасралтгүй найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг нэг дор хангасан C&I ухаалаг эрчим хүчний шийдэл.

Том чадлын станцуудын цогц шийдэл

МВт-ын түвшний нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын системийн зураг төсөл, барилга угсралт.

Асуудал

Танай байгууллагад цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудлууд байгаа юу?

  • ✕Цахилгааны тасалдал, түүнээс үүсэх эрсдэлБатарей хуримтлууртай нарны эрчим хүчний хосолсон систем
    Шийдэл:

    Цахилгаан тасрахад үйлдвэрлэл зогсож, тоног төхөөрөмжийн гэмтэл, цаг хугацаа, зардлын алдагдал үүсдэг. Батарей хуримтлуурын систем нь 0.02 секундэд нөөц тэжээлд шилжиж, чухал төхөөрөмжүүдийг тасралтгүй ажиллуулна.

  • ✕Цахилгааны өндөр төлбөрСүлжээтэй зэрэгцээ ажиллах нарны эрчим хүчний систем
    Шийдэл:

    Өдрийн цагаар нарны эрчим хүчээр өөрийн цахилгаанаа үйлдвэрлэн хэрэглээгээ хангаж, сүлжээнээс авах цахилгааны хэмжээг бууруулна. Хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой.

    Нарны хавтанИнвертер4G/FE удирлагаЕрөнхий самбарУхаалаг тоолуурТүгээх сүлжээЦахилгаан хэрэглээ
  • ✕Оргил ачааллын үеийн нэмэгдэл тариф болон чадлын төлбөрТарифын зөрүүнд суурилсан, оргил ачаалал бууруулах батарей хуримтлуурын систем
    Шийдэл:

    Батарей хуримтлуурыг шөнийн бага тарифтай үед цэнэглэж, оргил ачааллын үед хуримтлуулсан эрчим хүчээ ашиглана. Ингэснээр оргил үеийн сүлжээний хэрэглээг бууруулж, чадлын төлбөр болон цахилгааны зардлыг хэмнэх боломжтой.

    Generated by PV: 498.25 kWh
    59.61% Consumed: 297.02 kWh40.39% Fed to grid: 201.23 kWh
    Consumed by appliances: 897.05 kWh
    32.40% From PV+ESS: 290.66 kWh67.60% From grid: 606.39 kWh
    kW70350-35-7000:0004:0008:0012:0016:0020:0000:00
    PV outputPower from gridBattery charge/discharge powerConsumed by appliances
  • ✕Эрчим хүчний тарифын өсөлтТарифын нөлөөг бууруулах тогтвортой нарны эрчим хүчний систем
    Шийдэл:

    Сүүлийн жилүүдэд цахилгааны тариф жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нарны систем нь тарифын өсөлтийн нөлөөллийг бууруулж, урт хугацааны тогтвортой, хэмнэлттэй сонголт болно.

  • ✕Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөЦэвэр эрчим хүчний шийдэл
    Шийдэл:

    Уламжлалт эрчим хүчний хэрэглээ нь хүлэмжийн хийн ялгарал болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг. Нарны эрчим хүч ашигласнаар цахилгаан үйлдвэрлэх үеийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ. Ингэснээр байгууллага, өрх өөрийн нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой ба ногоон стандартуудыг хангана.

Шийдэл:

Эдгээр бүх асуудлыг нэг дор шийднэ

Нарны эрчим хүч, батарей хуримтлуур болон ухаалаг эрчим хүчний менежментийн цогц технологиор танай байгууллагын эрчим хүчний асуудлыг бүрэн шийднэ.

Технологи үзэх
Шийдэл:

Технологи

Дэвшилтэт технологи, урт хугацааны түншлэл

Дэлхийн бренд HUAWEI компанийн нарны сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр Монхорус Солар ХХК нийлүүлж байна.

Технологийн үзүүлэлт

5–25 жилБүтээгдэхүүний баталгаат хугацаа
0–100%Бүрэн цэнэг ашиглалт
TÜVАюулгүй байдлын баталгаажуулалт
AIУхаалаг удирдлага

Танд өгөх өгөөж

20–100%Цахилгааны төлбөрийн хэмнэлт
4–10 жилХөрөнгө оруулалт нөхөх хугацаа
20–30 жилАшиглалтын хугацаа
Huawei нарны инвертер

Инвертер

  • Нэрлэсэн чадал30–150 кВт хүртэл
  • АҮК (үр ашиг)98.8%
  • Ажиллах температур−25°C ~ 60°C
  • Баталгаат хугацаа10 жил хүртэл
Цэнэг хуримтлуурын системийн шкаф

Цэнэг хуримтлуурын систем

  • Нэрлэсэн чадал108 кВт
  • Багтаамж241 кВт.цаг
  • Өргөтгөх боломж2.1 МВт / 4.8 МВт.цаг
  • МатериалLiFePO4
  • Ажиллах температур−35°C ~ 60°C
  • Баталгаат хугацаа15 жил хүртэл
Solar N Plus N-Type хоёр талт нарны панел

Нарны хавтан (N-Type)

  • Нэрлэсэн чадал695–725 Вт
  • Модулийн үр ашиг22.4–23.3%
  • ТехнологиN-Type, хоёр талт
  • Эсийн тоо132 (6×22)
  • Ажиллах температур−40°C ~ +85°C
  • Баталгаат хугацаа30 жил хүртэл
Үр өгөөж

Хэрэглэгчдэд өгөх үнэ цэнэ

Зардлын хэмнэлт

Жилийн цахилгааны төлбөр 20–100% хүртэл буурах боломж. Оргил ачааллын төлбөрийн хэмнэлт.

Хөрөнгө оруулалтын өгөөж

4–10 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, 10–20 жилийн хугацаанд нийт хэмнэлт үүсгэнэ.

Үйл ажиллагааны өгөөж

Цахилгаан тасрахаас үүдэх алдагдал 0. Үйлдвэрлэл тасалдахгүй, тоног төхөөрөмжийн гэмтэл багасна.

Ногоон санхүүжилт

Ногоон зээлийн эх үүсвэр авах боломж, ESG үнэлгээ сайжирч, татварын болон бодлогын дэмжлэгт хамрагдана.

Тогтмол зардлын хяналт

Эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаална. Зардлыг урьдчилан төлөвлөх боломжтой болно.

Урт хугацааны үнэ цэнэ

20–30 жилийн ашиглалтын хугацаа. Үл хөдлөх хөрөнгө болон компанийн брэндийн үнэ цэнэ өснө.

FusionSolar

Бодит цагийн ухаалаг хяналт

Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг бид шийдлийн тооцооллын үе шатанд Smart Design 2.0 программ ашиглан нарийвчлан тодорхойлж, хэрэгжилтийн дараа FusionSolar веб болон аппликейшнээр эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг бодит цаг хугацаанд хянах, хэмжих боломжийг бүрдүүлдэг.

FusionSolar аппликейшны эрчим хүчний хяналтын самбар
Төслүүд

Онцлох төслүүд

Бидний хэрэгжүүлсэн бодит суурилуулалтууд — үйлдвэрээс хөдөө орон нутаг хүртэл.

Орон сууцны барилгын дээвэр, фасадны нарны систем
21 кВт фасад29 кВт дээвэр

Орон сууцны барилга

Улаанбаатар · 2026 он

21 кВт-ын фасадны болон 29 кВт-ын дээврийн нарны системийг хослуулан суурилуулснаар үйлдвэрийн цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, цахилгааны зардлыг бууруулахын зэрэгцээ байгальд ээлтэй, ногоон барилгын үнэ цэнийг нэмэгдүүлдэг.

  • Жилд үйлдвэрлэх цахилгаан: 75,000 кВт.ц
  • CO₂ ялгарлыг бууруулах: 76 тн/жил
  • Цахилгааны зардлын хэмнэлт: 70% хүртэл
Төв аймгийн Сэргэлэн сум дахь нарны станцын инженерүүд
200 кВт нар215 кВт.цаг батарей

Хөдөө аж ахуй, бие даасан эрчим хүчний төсөл

Төв аймаг · 2025

200 кВт-ын Huawei нарны цахилгаан системийг 215 кВт.ц хүчин чадалтай Huawei LUNA2000-215 батарей хуримтлуурын системтэй хослуулан суурилуулснаар эрчим хүчний хэрэглээг оновчтой удирдаж, оргил ачааллыг бууруулан, цахилгаан тасалдсан үед найдвартай нөөц тэжээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, илүүдэл эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэн нэмэлт орлого олох боломжийг бий болгосон.

  • Жилд үйлдвэрлэх цахилгаан: 286,595 кВт.ц
  • CO₂ ялгарлыг бууруулах: 120 тн/жил
  • Цахилгааны зардлыг 50% хүртэл бууруулна
Үйлдвэрлэл, оффисын барилгын дээврийн нарны панель
36 кВт нар70 кВА дизель

Арилжаа, үйлчилгээний төсөл

Улаанбаатар · 2022

36 кВт-ын нарны системийг суурилуулснаар үйлдвэрийн цахилгааны зардлыг бууруулах, мөн илүүдэл эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэн нэмэлт орлого бүрдүүлэх боломжийг бий болгосон.

  • Жилд үйлдвэрлэх цахилгаан: 29,000 кВт.ц
  • CO₂ ялгарлыг бууруулах: 14.4 тн/жил
  • Цахилгааны зардлын хэмнэлт: 40% хүртэл
Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн төсөлийн дээврийн нарны панелийн агаарын зураг
99 кВт нар215 кВт.цаг батарей

Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн төсөл

Улаанбаатар · 2024 (2026 онд батарей өргөтгөл)

Huawei LUNA2000-215 батарей хуримтлуурыг 99 кВт-ын нарны системтэй хослуулан суурилуулснаар оргил ачааллыг бууруулж, үйлдвэрийн эрчим хүчний зардлыг оновчтой болгож, цахилгаан тасалдсан үед нөөц тэжээлийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлсэн.

  • Жилд үйлдвэрлэх цахилгаан: 153,605 кВт.ц
  • CO₂ ялгарлыг бууруулах: 66.7 тн/жил
  • Цахилгааны төлбөрийн хэмнэлт: 35% хүртэл
Амины орон сууцны дээвэр дээрх нарны системАмины орон сууцны нарны систем
6.6 кВт нар

Амины орон сууцны төсөл

Улаанбаатар · 2024 он

6,6 кВт-ын дээврийн нарны системийг суурилуулснаар өрхийн цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, цахилгааны зардлыг бууруулахын зэрэгцээ байгальд ээлтэй тогтвортой хэрэглээг бий болгож байна.

  • Жилд үйлдвэрлэх цахилгаан: 9,000 кВт.ц
  • CO₂ ялгарлыг бууруулах: 4.5 тн/жил
  • Цахилгааны зардлын хэмнэлт: 50% хүртэл
Ногоон эрчим хүч

Тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр

  • ✓CO₂ ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулна
  • ✓Агаарын бохирдлыг бууруулна
  • ✓Дуу чимээ, орчны бохирдлыг бууруулна
  • ✓ESG ба ногоон стандарт хангана
  • ✓Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр
Ногоон эрчим хүч — ургамалтай хосолсон нарны панелийн уран сэтгэмж