Таван толгой төмөр зам — Дэд станц, СКАДА системийн иж бүрэн угсралт

Таван толгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын дагуух дэд станцуудын цахилгааны иж бүрэн дэд бүтцийг байгуулах томоохон төслийг олон үе шатаар хэрэгжүүллээ.

Гүйцэтгэсэн ажлын хүрээнд дараах үндсэн ажлуудыг багтаасан:

• Зөрлөг 1, 2, 3, 5, 6 дэд станцуудын барилга угсралт, 35кВ-ын хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• Зөрлөг 4 дэд өртөөний 4200м урт 0.4кВ кабелийн суваг ухаж татах, холболт хийх
• Зөрлөг 1, 2, 3, 5, 6 дэд өртөөнүүдийн цахилгааны өрөөний 0.4кВ самбар хүртэл кабель шугамын угсралт
• Гашуун сухайт дэд станцын хүчний трансформатор өндөрлөх болон газардуулгын эсэргүүцэл бууруулах ажил
• Цамхаг 2, 5, 7, 8, 11-д 35/0.4кВ-ын 5 ширхэг иж бүрдэл дэд станц, цамхаг хоорондын 660м кабелийн угсралт
• Манхан дэд өртөөнд СКАДА систем нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга
• Зөрлөг 4, цамхаг 8, 11-д СКАДА системийн өргөтгөлийн угсралт, кабелийн ажил
• Манхан, Зэрэглээ, Зөрлөг дэд станцуудыг нэгдсэн диспетчерийн хяналтын системд нэгтгэх

Энэхүү олон үе шаттай бүтээн байгуулалтын ажил нь төмөр замын дагуух бүх дэд станцуудыг найдвартай цахилгаан хангамж болон нэгдсэн хяналтын системтэй болгосноор үйл ажиллагааны аюулгүй байдал, үр ашгийг эрс нэмэгдүүлсэн.