Таван толгой төмөр зам — Нүүрс ачих логистикийн төвийн цахилгаан хангамж
- Ангилал: Дэд станц Мотор Удирдлагын Төв Реле хамгаалалт СКАДА Трансформатор Хуваарилах байгууламж Ячейк
- Захиалагч: Таван толгой төмөр зам
- Хугацаа: 2023
Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайд байрлах нүүрс ачих логистикийн төвийн (ТНАЛТ) гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэлээ. Тус байгууламж нь жилдээ 20 сая тонн, цагт 3500 тонн нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологиор боловсруулан ачих хүчин чадалтай бөгөөд нүүрс тээврийн зардлыг бууруулж, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэсэн ажлын хүрээнд дараах үндсэн ажлуудыг багтаасан:
• 110/35/6кВ-ын 2×40МВА чадалтай Цанхи дэд станцын 35кВ талын иж бүрэн 2 ячейкаар өргөтгөх ажил
• 35кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралт суурилуулалт
• 35кВ-ын хаалттай хуваарилах байгууламж болон удирдлагын байр бүхий дэд станц — 5 ширхэг
• 35/6кВ болон 35/0.4кВ-ын трансформаторын угсралт
• Мотор удирдлагын төв (MCC) 2, 3-ийн угсралт суурилуулалт
• СКАДА системийн шилэн кабелийн угсралт, нийт 7800м шилэн кабел
• 4000кВА, 3150кВА, 2500кВА трансформаторуудын нийлүүлэлт, угсралт
• Иж бүрэн E-house — 2 ширхэг нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• Реле хамгаалалт болон СКАДА системийн угсралт, туршилт тохируулга
Нийт 13МВА чадалтай бүрэн автомат хаалттай хуваарилах байгууламж бүхий иж бүрэн бүтээн байгуулалт нь ТНАЛТ-ийн эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангасан.