Степпе Голд — Алтны уурхайн цахилгаан хангамжийн EPC төсөл
- Ангилал: Реле хамгаалалт СКАДА Төслийн гүйцэтгэл Трансформатор Угсралт суурилуулалт Хуваарилах байгууламж
- Захиалагч: Степ Голд ХХК
- Хугацаа: 2024
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд байрлах алтны уурхайн 6/0.4кВ-ын цахилгааны дэд бүтцийг иж бүрнээр шийдвэрлэх EPC (Engineering, Procurement, Construction) төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Тусгай зөвшөөрөл авахаас эхлэн туршилт тохируулга, улсын комисс хүртэл бүх шатны ажлыг дотооддоо гүйцэтгэсэн бөгөөд ажлын хүрээнд дараахыг багтаасан:
• Ажлын зураг төсөл боловсруулалт, горимын тооцоо, экспертиз батлуулалт
• 6кВ-ын дэд станцын нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• 6кВ-ын кабель шугам болон муфтын нийлүүлэлт, угсралт
• 6/0.4кВ-ын трансформаторуудын нийлүүлэлт, угсралт
• 0.4кВ-ын хуваарилах байгууламжийн нийлүүлэлт, угсралт
• 0.4кВ-ын кабель шугамын нийлүүлэлт, угсралт
• 6кВ-ын дэд станцын реле хамгаалалт болон СКАДА системийн нийлүүлэлт, угсралт
• Тоолуурын нийлүүлэлт, суурилуулалт
• Газардуулга болон аянга хамгаалалтын нийлүүлэлт, угсралт
• Туршилт тохируулга болон улсын комисст хүлээлгэн өгөлт
Энэхүү иж бүрэн EPC төсөл нь уурхайн үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй эрчим хүчний хангамжийг бий болгосон.