220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын ИХБ 110кВ-ын өргөтгөлийн ажил
- Ангилал: Реле хамгаалалт СКАДА Трансформатор
- Захиалагч: Эрчим хүчний яам
- Хугацаа: 2024
220/110/35кВ-ын Сонгино дэд станцын 110кВ-ын талбайн өргөтгөлийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Тус дэд станц нь Улаанбаатар хотын их тойруу системийн гол зангилаа бөгөөд Эрдэнэт, Дарханы дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогддог. Мөн Мандалговь, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудаар дамжин Монгол улсын уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжийг олгодог системийн гол зангилаа юм.
Гүйцэтгэсэн ажлын хүрээнд дараах үндсэн ажлуудыг багтаасан:
• 110кВ-ын 3 фазын элегаз таслуур болон хуурай салгуурын нийлүүлэлт, угсралт
• 110кВ-ын гүйдлийн болон хүчдэлийн трансформаторуудын нийлүүлэлт, угсралт
• 110кВ-ын шинийн болон шугамын порталуудын угсралт
• Кабелийн сувгийн угсралт, кабель татаж холболт хийх
• Реле хамгаалалтын панелийн угсралт, туршилт тохируулга
• Газар шорооны ажил, тоноглолын төмөр хийц угсралт
Энэхүү стратегийн ач холбогдол бүхий дэд станцын өргөтгөлийн ажлыг найдвартай хийж гүйцэтгэснээр улсын эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан.