Мянгад сумын хуваарилах байгууламж, дизель генератор

Ховд аймгийн Мянгад суманд нарны цахилгаан станцын нам талын цахилгааны хуваарилалтын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор 0.8кВ-ын хуваарилах байгууламж болон дизель генераторыг нийлүүлж угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэлээ.

Гүйцэтгэсэн ажлын хүрээнд дараах үндсэн ажлуудыг багтаасан:

• 0.8кВ-ын IEC-61439 стандартад нийцсэн хуваарилах байгууламжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• Дизель генераторын нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• Цахилгааны системийн туршилт тохируулга, хүлээлгэн өгөлт

Уг ажил нь сумын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж, нарны цахилгаан станцын ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан.