Мобиком — Алслагдсан дэд бүтцийн нарны эрчим хүчний хангамж

Монгол орны алслагдсан аймгуудад харилцаа холбооны дэд бүтцийг нарны эрчим хүчээр хангах хоёр үе шаттай томоохон төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Эхний үе шатанд Увс аймгийн 5 цэгт нарны систем нийлүүлж, угсарч суурилуулсан бол хоёрдугаар үе шатанд хамрах хүрээг улам өргөжүүлэн Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Баянхонгор аймгийн нийт 15 цэгт нарны системийг нийлүүлж угсарч суурилуулав.

Суурилуулсан системүүдийн хүчин чадал:

• 2.5кВт — 1 систем
• 5кВт — 2 систем
• 8кВт — 7 систем
• 10кВт — 2 систем
• 12кВт — 7 систем

Нийт 20 гаруй цэгт нарны панел, инвертер кабинет, батарей зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулсан энэхүү ажил нь харилцаа холбооны алслагдсан дэд бүтцийн найдвартай, тасралтгүй эрчим хүчний хангамжийг бий болгосон.