Эрдэнэт үйлдвэр — Тээрмийн хөдөлгүүрийн систем шинэчлэл
- Ангилал: Давтамж хувиргагч Трансформатор
- Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨХК
- Хугацаа: 2023
Эрдэнэт үйлдвэрийн зэс баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийг шинэчлэх хоёр үе шаттай томоохон төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Эхний үе шатанд өөрөө нунтаглах хэсгийн ПЧВС болон хөдөлгүүрийн иж бүрдлийг нийлүүлсэн бол хоёрдугаар үе шатанд ММС №1 тээрмийн цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагчийн иж бүрдлийг нийлүүлж, солих ажлыг гүйцэтгэв.
Нийлүүлж суурилуулсан тоног төхөөрөмжүүд:
• Давтамж хувиргагчийн трансформатор
• Өндөр хүчдэлийн синхрон хөдөлгүүр 75 эрг/мин (агаар-усан хөргөлттэй)
• Давтамж хувиргагч ACS6000
• Өдөөлтийн трансформатор болон нэмэлт тоноглолууд
• Тээрмийн эргэлтийн хурдыг нунтаглалтаас хамааруулан автоматаар удирдах ухаалаг автомат удирдлагын систем
Энэхүү шинэчлэлийн ажил нь үйлдвэрийн бүтээмж болон эрчим хүчний үр ашгийг эрс нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангасан.