Эрдэнэт үйлдвэр — Цахилгаан автоматжуулалтын инженеринг, зураг төсөл

  • Ангилал: Зураг төсөл
  • Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨХК
  • Хугацаа: 2023

Эрдэнэт үйлдвэрийн зэс баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн I шугамын цахилгаан хангамж болон автоматжуулалтын иж бүрэн инженерингийн ажлыг хоёр үе шатаар гүйцэтгэлээ.

Эхний үе шатанд хүдэр бэлтгэлийн шугамын өнөөгийн байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, цахилгаан хангамжийн эх үүсгүүрийн оновчтой хувилбарыг тодорхойлон ТЭЗҮ боловсруулсан. Хоёрдугаар үе шатанд батлагдсан технологийн хувилбарын дагуу иж бүрэн зураг төсөл боловсруулав.

Зураг төслийн хүрээнд дараахыг хамарсан:

• Дэд станцын зураг төсөл, инженеринг
• Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабель шугамын зураг төсөл
• Дотор цахилгааны болон гэрэлтүүлгийн зураг төсөл, инженеринг
• Гадна цахилгааны зураг төсөл, инженеринг
• Автоматжуулалтын зураг төсөл, инженеринг
• Геологи, геодезийн судалгаа
• Экспертиз батлуулалт

Бүх зураг төслийг нэг бренд, нэг үйлдвэрийн зарчмаар боловсруулж, цахилгаан автоматжуулалтын тоноглолын нэгдмэл байдлыг хангасан.