Багахангай – 660МВт-ын дулааны цахилгаан станцын түр тэжээлийн шугам, дэд станц
- Ангилал: Дэд станц Реле хамгаалалт Трансформатор Хуваарилах байгууламж
- Захиалагч: Касэн пауэр грийн энержи
- Хугацаа: 2024
Төв аймгийн Баян суманд баригдах 660МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилгын үеийн түр тэжээлийн эрчим хүчний дэд бүтцийг байгуулах ажлыг иж бүрнээр гүйцэтгэлээ.
Гүйцэтгэсэн ажлын хүрээнд дараах үндсэн ажлуудыг багтаасан:
• 35кВ-ын 9 ширхэг анкер тулгуур болон 82 ширхэг завсарын төмөр бетон тулгуурын нийлүүлэлт, угсралт
• 13.3км урт 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын АС дамжуулагч утас, тросс таталт, изолятор бэхлэлт
• 35/0.4кВ-ын 2000кВА чадалтай 2 иж бүрдэл трансформаторын угсралт суурилуулалт
• 0.4кВ-ын 2 иж бүрдэл хуваарилах байгууламжийн нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• 0.4кВ-ын 2 иж бүрдэл хаалттай хуваарилах байгууламжийн байр (E-house) нийлүүлэлт, угсралт
• 35кВ-ын таслуур, хуурай салгуур, цэнэг шавхагч болон порталуудын нийлүүлэлт, угсралт
• Трансформатор бүрийн реле хамгаалалтын панелийн нийлүүлэлт, угсралт суурилуулалт
• Кабелийн лотки суурилуулалт, хоёрдогч хэлхээний кабель татаж холболт хийх
• Газардуулах байгууламж, аянга зайлуулагчийн угсралт
• Туршилт тохируулга
Энэхүү иж бүрэн цахилгааны дэд бүтцийн ажил нь 660МВт-ын дулааны станцын барилгын үйл ажиллагааг найдвартай эрчим хүчээр хангасан.