Багануурын Батарей Хуримтлуурын Станц 50 МВт/200 МВт цаг

Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, төвийн бүсийн цахилгаан хангамжийг тогтвортой байлгах зорилготой Багануурын 50 МВт хүчин чадалтай, 200 МВт·цаг багтаамж бүхий батарей хуримтлуурын станц төсөлд Envision компани ерөнхий гүйцэтгэгчээр, Монхорус интернэшнл ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан ба 2024 оны 9 сард эхэлж 3 сарын дотор нэгдсэн сүлжээнд холбосон онцлох төсөл болсон ба төслийн байгалийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлууд, үерийн далангийн ажлуудыг 2025 оны хавар хийж гүйцэтгэн Багануур дүүрэг болон ашиглагч байгууллагуудад бүрэн хүлээлгэн өглөө.
Тус станц нь өдрийн болон шөнийн эрчим хүчний хэрэглээний зөрүүг зохицуулж, илүүдэл цахилгааныг хуримтлуулан оргил ачааллын үед системд нийлүүлэх замаар дор хаяж 25 мянган айл өрхийг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой юм.
“Монхорус Интернэшнл” ХХК нь төслийн гүйцэтгэлд өөрийн инженер, техникийн туршлага, олон жилийн хуримтлуулсан мэдлэгээ шингээж, ажил гүйцэтгэлийн чанар, хариуцлагын зарчмыг баримтлан ажиллалаа. Ийнхүү олон улсын түншлэлтэйгээр хийгдсэн энэ бүтээн байгуулалт нь Монголын тогтвортой хөгжлийн зорилгод нийцэж, эрчим хүчний найдвартай байдлыг бататгах чухал ач холбогдолтой юм.
Энэхүү төсөлд гар бие оролцсон инженер, техникийн хамт олон, туслан гүйцэтгэгч, түнш компаниуддаа гүн талархал илэрхийлж байна.