Monhorus International | PASS (Plug and Switch System)
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
16885
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-16885,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
 

PASS (Plug and Switch System)

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

PASS нь 420кВ хүртэлх хүчдэлийн түвшинтэй ердийн агааран тусгаарлагат хуваарилах байгууламжийн бүх үүргийг гүйцэтгэх ба хэмжээний хувьд ижил түвшинтэй ердийн таслууртай бараг адилхан үндсэн чухал давуу тал юм.

Онцлог давуу талууд:

  • Дэд станц маш өндөр найдваржилттай, ашиглахад хялбар
  • Угсралт, суурилуулалтын хугацаа харьцангуй багассан
  • Шаардагдах талбай, орон зай харьцангуй багассан
  • Дэд станцын схем хялбар
  • Хамгийн бага ашиглалтын зардал
  • Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл байхгүй
  • PASS нь дараах төрлийн хуваарилах байгууламжуудад зориулан үйлдвэрлэгддэг.
  • Нэг систем шинжтэй (SBB)
  • Хоёр систем шинжтэй (DBB)
  • Хоёр таслууртай (DCB)
  • PASS нь зөөврийн дэд станцын хувьд өндөр хүчдэлийн тоноглолоор ашиглагдахын зэрэгцээ түр зуурын тэжээлийн эх үүсвэрээр өргөн ашиглагдаж байна.

Бүрэлдэхүүн хэсгүүд:

Хийн нягтын хяналт:
PASS-н туйл тус бүр ерөнхий нэг эзлэхүүнтэй байдаг. Тиймээс хийн нум унтраах, хөндийрүүлэх шинж чанар нь хийн нягтаас хамаардаг тул PASS нь хийн нягт ба нягтын хэмжүүрээр тоноглогдсон байдаг.

Хүчдэлийн трансформатор:
PASS нь хөндийрүүлэг бүхий цахилгаан соронзон хүчдэлийн трансформатортой байж болно. Гүйдлийн трансформаторын нэгэн адил хүчдлийн транформаторын үзүүлэлтүүд нь захиалагчийн шаардлагад нийцэхээр хийгддэг.

Хэт даралтын хамгаалалт:
PASS нь дотоод нумын гэмтлээс үүсэх хэт даралтын хамгаалах мембранаар тоноглогдсон. Энэхүү мембран нь тоноглолын дотор даралт хамгийн их зөвшөөрөгдөх утгаас их болсон тохиолдолд ажиллана. Мембраны урд хэсэгт байрлах чиглүүлэгчид нь шуурхай ажиллагааны ажилтны аюулгүй байдлыг бүрэн хангахаар хийгдсэн.

Хийн хөндийрүүлэх орчин:
PASS-н хэмжээ авсаархан болсон нь хийн хөндийрүүлэх шинж чанар нь давуу байдагтай холбоотой. Түүний хөндийрүүлэх шинж чанар нь давуу байдагтай холбоотой. Түүний хөндийрүүлэх шинж чанар нь яг ижил даралт, температуртай нөхцөл дэх агаараас 2,5 дахин өндөр байдаг.

Хосолмол хуурай салгуур/газардуулгын хутга:
Түүний механизм нь цөөн тооны бүрдэл хэсгүүдээс бүрдэх бөгөөд ашиглалтын үед засвар үйлчилгээ шаардагдахгүй, найдваржилт өндөртэй. PASS-н төрөл бүрийн хувилбарт хосолмол хуурай салгуур/газардуулгын хутганы байрлалыг дамжуургатай механик холбоо бүхий заагч тодорхой харуулдаг.

Таслуур:
PASS-н таслуур нь нумыг өөрөө унтраах зарчим дээр ажилладаг. Гүйдлийг таслах энергийн зарим хэсгийг үүсэн нум нь өөрөө бий болгодог учраас удирдлагын механизмын энергийн зарцуулалт ердийн таслах хэсэгтэй таслуураас 50% орчим бага шаардагддаг.

Гүйдлийн трансформатор:
PASS нь захиалагчийн техникийн шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий ердийн гүйдлийн трансформатораар тоноглогдоно. гүйдлийн трансформатор нь 5 хүртэл ороомогтой байж болдог.

Өндөр хүчдэлийн оруулга:
хөндийрүүлэгч нь силикон гадар бүхий эпоксидэн хоолойнуудаас бүрдэнэ.

Таслуурын дамжуурга:
Цөөн тооны бүрэлдэхүүн хэсэгтэй BLK маягийн пүршин дамжуургатай.

Тээвэрлэлт:
тээвэрлэлтийн үед зориулалтын тусгай төхөөрөмж шаарддаггүй. Тоног төхөөрөмжүүдийг стандартын чингэлэг бүхий ачааны автомашинаар зөөвөрлөж болно. Суурилуулалт хийх газарт захын туйлуудыг 30 градусын өнцгөөр хялбар хазайлгах боломжтой.