Monhorus International | Хуваарилах байгууламжтай трансформатор
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
19219
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-19219,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
Хуваарилах байгууламжтай трансформатор
Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс
Хуваарилах байгууламжтай трансформатор Pad Mount Transformer (PMT)
Хуваарилах байгууламжтай трансформатор нь хамгийн орчин үеийн технологи бүхий найдвартай, аюулгүй ажиллагаатай, овор хэмжээ бага байхаар зохион бүтээгдсэн техникийн дэвшилтэт шийдэл бөгөөд айл өрх, зуслан, орон сууцны хороолол, үйлдвэрийн газрууд, сэргээгдэх эрчим хүчинд өргөн ашиглаж байна.
Онцлог, давуу талууд
- Дэлхий нийтээр өргөн ашигладаг ба аюулгүй ажиллагааг бүрэн хангасан.
- Тусгай хамгаалалт бүхий Т адаптер маягийн муфть хэрэглэдэг ба ачаалал таслагчийг тусгай зориулалтын штангаар зайнаас таслах залгах үйлдлийг гүйцэтгэдэг учраас хүчдэлд нэрвэгдэх эрсдлээс сэргийлдэг.
- Хамгаалалтын зэрэг өндөр (IP54). Орчны хүнд нөхцлүүдэд бүрэн нийцсэн.
- Найдвартай ажиллагаа өндөр. Бүх хамгаалах, хянах хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон. Тосны түвшин, даралт температур хэмжих манометр, термометр хий гаргах аваарын клапан, богино залгаа болон хэт ачааллын цуваа хоёр гал хамгаалагчтай. Нам хүчдэл талдаа автоматаар тоноглогдсон. Өндөр нам талдаа кабелийн оруулгатай.
- Схемийн хувьд уян хатан. Нэг эсвэл хоёр талын оруулгатай буюу төгсгөлийн эсвэл дамжин өнгөрөх дэд станц байдлаар зохион бүтээгдсэн бөгөөд 2 эсвэл 4 байрлалтай ачаалал таслагчтай.
- Өндөр хүчин чадал. Трансформаторын хүчин чадал нь 3300кВА хүртэл ба хүчдэлийн түвшин нь 35/0.4кВ, 10/0.4кВ, 6/0.4кВ байхаас гадна 35/6кВ, 35/10кВ гэсэн өргөн сонголттой.
- 35/10кВ-ийн дэд станцын дэвшилтэт шийдэл. 35кВ-ийн ил хуваарилах байгууламж болон 10кВ-ийн хаалттай хуваарилах байгууламжийг тус хуваарилах байгууламжтай трансформатор дангаар орлож ажиллаж чадна. Гэхдээ 10кВ тал нь нэг гаргалгатай ба хэрэв олон гаргалга шаардлагатай тохиолдолд гадаа байрлуулдаг компакт хийн тусгаарлагатай ячейкийг ашиглана.
- Өнгө үзэмж сайтай, зай талбай бага эзэлдэг.