Monhorus International | Давтамж хувиргагч
17202
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-17202,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

Давтамж хувиргагч

Эрчим хүчний хэмнэлтийн шийдэл

Хувьсах гүйдлийн давтамж хувиргуур гэж юу вэ?

Давтамж хувиргагч нь хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн оролтын давтамж ба хүчдэлийг өөрчлөх замаар хөдөлгүүрийн эргэлтийн хурд болон мушгих момент, асаах, зогсоохыг удирдах боломжтой электрон төрөөхөмж юм. Мөн түүнчлэн давтамж хувиргагчийг хувьсах давтамжийн хөтлүүр (VFD), хувьсах хурдны хөтлүүр (VSD), тохируулах боломжтой давтамжийн хөтлүүр (AFD), тохируулах боломжтой хурдны хөтлүүр (ASD) болон хувиргуур (inverter) гэж нэрлэдэг.

Давтамж хувиргагчийг алсын зайны удирдлага буюу PLC, SCADA системтэй холбож ажиллуулах бүрэн боломжтой.

Давтамж хувиргагч хэрэглэснээр ямар давуу тал үүсэх вэ?

  1. Эрчим хүчний хэмнэлтийг 20-30%, Онцгой тохиолдолд 80% хүртэл
  2. Хөдөлгүүрийг хэрэглэгч өөрийн хэрэглээнд тааруулан удирдсанаар процессын удирдлага, хяналтыг сайжруулна
  3. Цахилгаан хөдөлгүүрийг зөөлөн асааснаар элэгдэл, гэмтэл буурч ашиглалтын зардал буурна
  4. Хөдөлгүүрийн дуу чимээг багасгана, насжилт уртасна

ABB Брендийн давтамж хувиргагчийн онцлог, давуу тал юу вэ?

АББ Групп нь давтамж хувиргагчийн технологи болон зах зээлд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Yйлдвэрлэлийн цахилгааны эрчим хүчний нийт хэрэглээний 65% ийг цахилгаан хөдөлгүүрүүд дээр зарцуулдаг. Гэвч тэдгээр хөдөлгүүрүүдийн 10%-аас бага хувь нь хувьсах хурдны давтамж хувиргагчаар тоноглогдсон байна.

Чадлын түвшин 0,18 ~ 5600кВт, хүчдэлийн түвшин 208 – 690В ажиллах нь дэлхийд өргөн тархсан. Найдвартай ажиллагаатай, ашиглахад хялбар, олон төрлийн сонголттой

Ажиллах хүчдэлээр нь:

  • Хувьсах гүйдлийн нам хүчдэлийн /220, 380, 690 В-ын хүчдэлтэй 0.18 кВт-аас 6000кВт-ын чадалтай/
  • Хувьсах гүйдлийн дунд, өндөр хүчдэлийн /2.3-11 кВ-ын хүчдэлтэй 250 кВт-аас 100 МВт-ын чадалтай/
  • Тогтмол гүйдэл, хүчдэлийн /220-525В-ын/

Төрөл, загвар болон хэрэглээнээс нь хамаарч:

  • ACS55/ACS150
  • ACS310/ACS355
  • ACS380
  • ACS510
  • ACS530
  • ACS580
  • ACS880
  • DC Drive

Ашиглагдах салбарын хувьд:

  • Уул уурхай
  • Бүх салбарын үйлдвэр
  • Дулааны цахилгаан станц
  • Халаалт агааржуулалтын систем
  • Насосны салбар
ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД