Краны оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн байр болон ажлын талбайд краны ажил хийж гүйцэтгэх
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолооны В, С ангиллын эрхийн үнэмлэхтэй
- Манипулятор краны мэргэжлийн үнэмлэхтэй
- Краны засвар үйлчилгээ хийх чадвартай /Механикаар ажиллаж байсан бол давуу тал болно/
- 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
- Хяналттай, хариуцлагтай ажиллах чадвартай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
Бид Танд дараах хөнгөлөлт, нэмэгдэл болон урамшууллыг санал болгож байна. Үүнд:
- Унаа, хоол, утасны хөнгөлөлт
- Удаан жилийн нэмэгдэл
- Жил бүрийн эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдах боломж
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан урамшууллын тогтолцоо
- Карьерийн болон сурч хөгжих өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хөлс
Ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч инженерингийн манлайлагч компани болох Монхорус Интернэшнл ХХК-д Таныг ажилд урьж байна. Та энэхүү ажлын байрыг сонирхож байвал hr@monhorus.mn хаягаар өөрийн товч намтар /CV/ болон ажилд орох өргөдөл /cover letter/-ийг илгээх эсвэл Монхорус Интернэшнл ХХК-ийн байран дээр ирж анкет бөглөнө үү.