ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Анхдагч хэлхээний суурьлуулалтын ажлыг зохион байгуулах, төлөвлөх, суурьлуулалтыг хянах
- Боловсруулсан шийдэл, зургийг үйлдвэрлэл буюу Самбар угсралт түүний угсралтыг төлөвлөх
- Анхдагч хэлхээний ажлын зураг болон гүйцэтгэлийн зураг боловсруулахад зургийн хэлтэст дэмжлэг үзүүлэх
- Шаардлагад нийцсэн шийдэл боловсруулах, тоноглолын сонголт хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан систем, Цахилгаан хангамж, Цахилгаан системийн автоматжуулалт, зэрэг мэргэжилээр бакалавр зэргээр төгссөн байх.
- Мэргэжлийн чиглэлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх AutoCAD програм дээр ажилладаг байх
- SolidWord 3D CAD програм дээр ажилладаг бол давуу тал болно.
- Гадаад хэлний мэдлэгтэй байх
- Хариуцсан ажлаа бусдад тайлбарлаж, хийсэн ажлаа хамгаалж чаддаг байх.
- Ажлын төлөвлөгөөг оновчтой гаргаж, ажил хуваарилалтаа зөв зохицуулдаг байх.
- Бусдын оролцоог хангаж дэмждэг байх
Ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч инженерингийн манлайлагч компани болох Монхорус Интернэшнл ХХК-д Таныг ажилд урьж байна. Та энэхүү ажлын байрыг сонирхож байвал hr@monhorus.mn хаягаар өөрийн товч намтар /CV/ болон ажилд орох өргөдөл /cover letter/-ийг илгээх эсвэл Монхорус Интернэшнл ХХК-ийн байран дээр ирж анкет бөглөнө үү.