Гүйцэтгэх үндсэн үүрэг
Брэндийн борлуулалтын бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах
Байгууллагын үйл ажиллагааг зах зээлд сурталчлах, бүтээгдэхүүнийг таниулах, байгууллагыг төлөөлж харилцагчидтэй уулзах, шинээр хэрэглэгч татах
Хариуцсан брендийн бараа материалын татан авалт, нөөцийг зохист түвшинд байлгах
Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
Маркетинг, худалдаа, бизнесийн менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Борлуулалтын тоо мэдээнд дүн шинжилгээ хийх, төсөв, төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
Илтгэх, тайлагнах чадвартай
Шинийг санаачлагч, идэвхи санаачлагатай, сэргэлэн цовоо
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг
Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Бид Танд борлуулалтаас хамаарсан нэмэлт урамшууллаас гадна дараах хөнгөлөлт, нэмэгдлийг санал болгож байна. Үүнд:
Унаа, хоол, утасны хөнгөлөлт
Удаан жилийн нэмэгдэл
Жил бүрийн эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдах боломж
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан урамшууллын тогтолцоо
Карьерийн болон сурч хөгжих өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хөлс
Ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч инженерингийн манлайлагч компани болох Монхорус Интернэшнл ХХК-д Таныг ажилд урьж байна. Та энэхүү ажлын байрыг сонирхож байвал hr@monhorus.mn хаягаар өөрийн товч намтар /CV/ болон ажилд орох өргөдөл /cover letter/-ийг илгээх эсвэл “Монхорус Интернэшнл” ХХК-ийн байран дээр ирж анкет бөглөнө үү.