Monhorus International | ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТЭД АНХНЫ ЭСКО ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭВ.
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
19551
post-template-default,single,single-post,postid-19551,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТЭД АНХНЫ ЭСКО ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭВ.

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монгол улсын засгийн газар нь 2015 онд Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлан гаргасны дагуу Монгол улсын Засгийн газар “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд заасан хэмжээнээс илүү эрчим хүч хэрэглэж буй үйлдвэр, ААН, байгууллагыг ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧ хэмээн нэрлэж эрчим хүч хэмнэх, үр ашигтай зарцуулах, эрчим хүчний аудит хийлгэх гэх зэрэг үүрэг даалгавар оноосон.

2021 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 211 аж ахуйн нэгж, байгууллага ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧ-ээр бүртгэгдсэн байдаг бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч компани болох Улаанбаатар хивс ХК нь цахилгаан эрчим хүчийг хэмнэх “ЭСКо” төслийг “Монхорус Интернэшнл” ХХК-тай хамтран Хас Банк-ны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүллээ.

Монхорус Интернэшнл ХХК нь Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН байгууллагаар шалгарсан.

Төслийн үндсэн ажил болох Улаанбаатар хивс ХК-н үйлдвэрийн байран дахь “Ээрэх цех”-ийн цэвэр агаар үлээх зориулалттай 75кВт-н чадалтай винтеляторын 1ш хөдөлгүүр, бохир агаар сорох зориулалттай 45кВт-н чадалтай винтеляторын 2ш хөдөлгүүр, Агаар чийгшүүлэх зориулалттай 7.5кВт чадалтай усны насос 2ш тус бүрт ABB Брендийн давтамж хувиргагчуудыг суурилуулан цахилгаан хөдөлгүүрүүдийн эрчим хүчний сарын хэрэглээг 23-30%-иар бууруулж эрчим хүчний хэмнэлтийг бодитоор гаргаж байна.

Үйлдвэрийн ажиллагаанаас хамааран сард дунджаар 22 мянган кВт.ц эрчим хүч хэмнэхээр тооцоололтой байгаа ба ABB Брендийн давтамж хувиргагч нь зөвхөн эрчим хүчний хэмнэлтийг үзүүлээд зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгах, урсгал зардлыг багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлж өгдөг.

Дээрх төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Улаанбаатар хивс ХК, Хасбанк, Эрчим хүчний зохицуулах хороонд гүн талархал илэрхийлье.

ECSO төсөл