Monhorus International | Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ 
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
19684
post-template-default,single,single-post,postid-19684,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
 

Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ 

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ 

Өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүр (хөдөлгүүр, давтамж хувиргагч) болон хяналт, удирдлагын системийг шинэчилсэнээр Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний болон ашиглалтын зардлыг бууруулна. 

2017 оны 12 сард дэлхийн 4 тивийн 16 улсын 40 гаруй олон улсын технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон “Хамтын Ажиллагаа ба Хөрөнгө Оруулалтын Боломж Бизнес Форум”-ыг Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс зохион байгуулсан. Энэхүү форумаас эхлэлтэй Эрдэнэт Үйлдвэртэй технологийн дэвшилтэт шийдлүүдийг судлах, нэвтрүүлэх, хамтран ажиллах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт 4 компани гарын үсэг зурсны нэг нь АББ байсан юм. 

Уг санамж бичгийн хүрээнд технологийн тэргүүлэгч АББ Групп нь өөрийн албан ёсны дистрибьютор болох Монхорус Интернэшнл ХХК-аар Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-2 тээрмийн хөдөлгүүр, трансформатор, давтамж хувиргагч болон нунтаглах процессийг сайжруулах бүрэн автоматжуулалтын системийг сольж суурилуулах ажлыг 2022 оны 1-р сарын 21-ээс 3-р сарын 19-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэн, тээрмийн туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, залгалт зүгшрүүлэлтийг хийх явцад технологи, цахилгаан, механикийн чиглэлийн хүлээлттэй байсан үзүүлэлтүүд практикт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэн байна.

Эрдэнэт үйлдвэр, АББ Групп болон дистрибьютор Монхорус Интернэшнл ХХК-ын олон инженер, техникийн ажилчдын ур ухаан, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан томоохон төсөл болсныг энд дурдах нь зүйтэй. 

Төслийн үр дүнд: 

  • Тогтмол хурданд эргэдэг байсан тээрмийн хөтлүүрийн системийг хувьсах хурданд эргүүлснээр нунтаглах процессийн үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх,  
  • Хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдсанаар хурдны бүх хязгаарт тэжээх сүлжээний чадлын коэффициентийг тогтмол өндөр барьж эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, хүчдлийн хэлбэлзлээс хамаарч хөдөлгүүр гэмтэх эрсдэлийг бууруулах, хөдөлгүүрийн хамгаалалт эрс сайжрах 
  • Процессийн удирдлага уян хатан болсноор эрчим хүчний хэрэглээ, тээрмийн хуягын элэгдэл, ган бөмбөлгийн зарцуулалт, холбогдон гарах ашиглалт засвар үйлчилгээний зардал зэрэгт үлэмж хэмжээний хэмнэлт гарах юм. 

Тээрмийн хөтлүүрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд АББ Групп нь давтамж хувирагчийн трансформатор, өдөөлтийн трансформатор, 12 лугшилттай ACS6000 төрлийн давтамж хувиргагч, тогтмол гүйдлийн сойзгүй өдөөлттэй AMZ1250 маркийн синхрон хөдөлгүүр, холбогдох автоматжуулалтын программ хангамж зэргийг нийлүүлэв. 

“Энэхүү төсөл нь АББ Группын Монголд хэрэгжүүлж буй томоохон хэмжээний шинэчлэлийн төсөл бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Үйлдвэрт байгаа ихэнх тоног төхөөрөмжүүд нь насжилт өндөртэй бөгөөд ил уурхайн гүн гүнзгийрч хүдрийн хатуулга нэмэгдэж, зэсийн агууламж багассан энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр нь тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай  байсан бөгөөд орчин үеийн нунтаглан тээрэмдэх үйл ажиллагааны онцлогуудыг агуулсан ухаалаг тээрмийн удирдлагын систем (дор дурдсан)ашигласнаар уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, зардлыг бууруулах болно.” гэж АББ Группийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр, мэдэгдэв 

Tээрмийн хурдыг нунтаглалтаас хамааруулан  автоматаар удирдах тусгай автомат удирдлагын  систем: 

  • Тээрэм доторхи хүдэр болон бөмбөлгийн уналтын өнцгийг мэдэрч тооцоолон автоматаар хурдыг өөрчлөн нунтаглалт болон хүдэр нунтаглалтын цагын ачааллыг нэмэгдүүлэх. 
  • Тээрмийг зөөлөн асаах 
  • Хүдрийг аажим суллах 
  • Ачаатай тээрмийг хяналттайгаар зогсоох (Controlled rollback) 
  • Тээрмийн доторхи ачааллын тархалтыг мэдрэх 
  • Үндсэн тэжээл тасрах, хүчдлийн уналт үүсэх үед механик инерцийн хүчийг  ашиглан тээрмийг зогсолтгүй ажиллуулах функц (Power  loss ride through) 
  • Хүдрийн хуримтлалын хамгаалалт 
  • Механик холболт, тосолгооны систем  ба муфтны хяналт удирдлага, хамгаалалт 
  • Тээрэм болон хөдөлгүүрийн зогсолтын геометр байрлалыг мэдрэх функцтэй байна.  
  • Тээрмийн хэт ачаалыг мэдрэх функцтэй байна.  
  • Тээрмийн доторхи хольц барьцалдаж хатуурсныг мэдрэх хамгаалалт (Frozen charge protection)-тай байна. 
  • Тээрмийн доторхи хатуурсан хольцыг зөөллөж задлах функц (Frozen charge remover) 
  • Богино хугацаанд номиналь утгаас илүү чадлаар ажиллах горим 
  • Савлалтыг сааруулах (Oscillation damping) 
  • Тээрмийн засвар үйлчилгээний үед сонгосон байрлалд автоматаар зогсоох, аажуухан эргүүлэх, тээрмийг  180° эргүүлэх функцуудтай байна 
  • Тээрмийн үйл ажиллагааг зайнаас хянах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг илүү оновчлох 
  • Тээрэм хоосон ажиллаж буйг мэдрэх (Stand still detection) хамгаалалттай байна.