Monhorus International | Монхорус Интернэшнл ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
19606
post-template-default,single,single-post,postid-19606,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
 

Монхорус Интернэшнл ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.

“Монхорус Интернэшнл ХХК”-ийн нэрэмжит тэтгэлэг олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.

Монхорус Интернэшнл ХХК нь 2015 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөө Их, дээд сургуулиудад Эрчим хүч, Автоматжуулалт, Элекроникийн чиглэллээр суралцаж буй 3-4 курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 4 оюутанд Монхорус Интернэшнл ХХК-иас хагас жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгож байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсанаас хойш нийтдээ 26 оюутанд хагас болон бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгон дадлагажих, мэргэжлийн сургалт, семинарт хамрагдах боломжийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Тус тэтгэлэгээр дамжуулан Монгол улсын Эрчим хүчний салбарт бэлтгэгдэж байгаа ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж, чанартай чадварлаг залуу инженер мэргэжилтэн бэлтгэхэд компанийн зүгээс зорьсон бөгөөд Мөн АББ- группын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран сургалтын орчинг сайжруулах зорилтоор 2016 оны 2 дугаар сард ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд “Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн туршилтын лаборатори”, 2016 оны 10 дугаар сард ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын лаборатори”,  2020 оны 1 дугаар сард “Цахилгаан системийн Реле хамгаалалт, Скада системийн иж бүрэн лаборатори’ зэрэг Нийт тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг лабораториудыг бэлэглэж томоохон хөрөнгө оруулсан.

Тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон бүх оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье!