Бид дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологийг Монгол улсдаа нутагшуулах зорилгын хүрээнд хэрэглэгчийг өөрийн өмнө тулгараад байгаа асуудлыг хамгийн өөрт ашигтайгаар шийдэхэд инженерийн шийдэл гаргах, уг шийдэлд ашиглагдах тоног төхөөрөмжийн давуу талыг ойлгуулах болон техникийн боломжийг бүрэн дүүрэн нээж ашиглуулах үүднээс тоног төхөөрөмжийн анхан болон ахисан шатны сургалтыг зохион байгуулдаг. Үүний тулд тухайн брэндийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй мөр зэрэгцэн ямагт шинийг эрэлхийлэгч байх үүднээс юуны өмнө өөрийн инженер техникийн ажилтнуудыг мэдээллээр хангах, гадаад дахь үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, богино хэмжээний ахисан түвшний сургалтад хамруулж ирлээ. Бид дараах чиглэлээр сургалт явуулж байна. Үүнд:
- Реле хамгаалалт
- SCADA
- Давтамж хувиргагч (инвертер)
- Цахилгаан хөдөлгүүр
- Дизель генератор
- Нарны цахилгаан станц
- Ухаалаг гэр буюу Smart Home
- Цахилгааны самбар
- UPS буюу үл тасалдах тэжээлийн төхөөрөмж
- Дэд өртөө ба дотор гаднах цахилгаан хангамж
Тухайн чиглэл бүрээр мэргэшсэн инженерүүд сургалтыг удирдан явуулдаг ба тэд өөрийн эзэмшсэн чиглэлээр амьдрал дээр компанийн оролцож байгаа олон төслүүд дээр ажилласан туршлагатай боловсон хүчнүүд байдаг.
Манай сургалтууд нь эрчим хүчний бараг бүх салбарыг хамардаг ба манай орны бүх үйлдвэр аж ахуйн нэгжүүд, түүний дотор эрчим хүчийг ихээр хэрэглэдэг салбаруудын инженерүүдэд онцгой ач холбогдолтой гэж бид харж байгаа юм.
Мөн бид дээрх чиглэлүүдээр инженерийн шийдлийг гаргаж өгдөг ба төсөл бүр өөрийн онцлог, орчин нөхцөл шаарддаг тул түүнээс нь хамаарч хамгийн оновчтой шийдлийг гаргахад манай инженерийн баг ажилладаг.
Өнөөдөр Монгол Улсын төрөөс Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль баталж түүний дагуу том аж ахуйн нэгжүүд хэмнэлтийн арга хэмжээ зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болсон одоо үед энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий мэргэжлийн байгууллагын хувьд шийдэл гаргаж хэрэгжүүлэхээс гадна бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрийг олж захиалагчид хүргэхэд анхааран ажилладаг.