Monhorus International | Монхорус Интернэшл ХХК ISO стандартуудыг нэвтрүүллээ.
Монхорус интернэшнл ХХК нь цахилгаан эрчим хүчний шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, угсралт суурилуулалт, туршилт тохируулга болон борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор хүргэн ажиллаж байна.
Electrification, Energy sector of Mongolia, Diesel generator, ABB, FG Wilson, Project, High voltage, Medium voltage, Electrification supplier, ABB drive, ABB motor, АББ, Эрчим хүч, Дизель, Генератор, Давтамж хувиргагч, Мотор, Дэд станц, Substations
19693
post-template-default,single,single-post,postid-19693,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,qode_advanced_footer_responsive_1000,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive
 

Монхорус Интернэшл ХХК ISO стандартуудыг нэвтрүүллээ.

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монхорус Интернэшл ХХК нь Чанар, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй байдал, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO9001:2015; ISO45001:2018; ISO14001:2015 стандартуудыг нэгдмэл байдлаар амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь ОУ-ын ISO/IEC17024 -р итгэмжлэгдсэн Канад улсад төвтэй PECB байгууллагаар баталгаажуулагдсан Олон Улсад хүчин төгөлдөр үйлчлэх гэрчилгээ юм.
Компанийн удирдлага энэхүү гурван төрлийн ISO стандарт нэвтрүүлэх томоохон төслийг 2021.01.01 -нд эхлүүлж, ковидын хөл хорио хүнд үетэй тулгарсан ч өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд тасралтгүй хамтдаа судалж, гүйцэтгэлийн үнэлгээг нэвтрүүлэх, эрсдэлээ удирдах, үл тохирол алдааг багасгах, дотоод аудит хяналтаа сайжруулах зэрэг тоймтой ажлуудыг чадварлаг нэгжийн удирдлагууд, ИТА нартайгаа хамтран хэрэгжүүлж, баталгаажуулалтын хоёр шатны аудитад амжилттай тэнцэж гэрчилгээгээ гардан авч байна.

Энэ хугацаанд зорилгынхоо төлөө нэгдэж ажилласан компанийн чадварлаг хамт олон болон бидэнд зөвлөн ажилласан “ОШМИ” Групп, “Обзерв” компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

Бид цаашид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулж, хэрэглэгч нартаа илүү ойртохын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад манлайлагч хамт олон байх болно.