Манай компанийг сонгосноор Танд дараах боломжууд нээлттэй байх болно.Үүнд:
Эрч хvчтэй, найрсаг, чадварлаг хамт олонтой баг болж ажиллах
- Ажилтан бvрт ижил тэгш хөгжих, дэвших боломж
- Vр дvнд тулгуурласан өрсөлдөхvйц цалин урамшуулал
- Олон улсын мэргэжлийн сургалтанд хамрагдан хөгжих боломж
- Олон улсын мэргэжлийн сургалтанд хамрагдан хөгжих боломж
- Томоохон төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох боломж
- Эрчим хүчний салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд дээр ажиллах, суралцах боломж
- 100% vндэсний хөрөнгө оруулагчтай монгол компанид ажиллаж эх орондоо баялагийг бүтээлцэж хамтдаа хөгжиж дэвших боломжтой юм.
Хүний нөөцийн бодлого:
Компанийн эрхэм зорилго зорилтод хүрэхэд дэмжин ажиллах хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй, зөв хандлагатай, мэргэжлийн болоод харилцааны чадвартай, бүтээмжтэй ажилтныг сонгон шалгаруулах, сургаж хөгжүүлэх, албан тушаал дэвшүүлэх, ажилтан бүрийнхээ чадавхийг бүрэн нээж, хөгжүүлэн оновчтой үр бүтээлтэй ашиглах, ажиллаж хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах, ажлын гүйцэтгэл ур чадварт тохирсон цалин хөлс, шагнал урамшуулал олгох улмаар тогтвор суурьшилтай ажиллуулахад хүний нөөцийн бодлогын гол зорилго оршино.
Үндсэн чиглэл:
Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлнэ.
- Нээлттэй, ил тод шударга байдлыг дэмжинэ
- Багийн ажиллагааг эрхэмлэнэ.
- Мэдээллийн шуурхай байдлыг хангана.
- Санал санаачилгыг дэмжинэ
Сургалт хөгжил:
- Ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үүднээс компанийнхаа үйл ажиллагаанд нийцсэн сургалтын бодлогыг тэдний хэрэгцээ шаардлага болон албан тушаал дэвших, хөгжих бусад хэрэгцээнд суурилан боловсруулж, зохион байгуулах
- Ажиллаж буй албан тушаалдаа өсөх мэдлэг чадвартай ажилтнуудыг нээн илрүүлэх, компанийн үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй нарийн мэргэжил шаардсан аливаа албан тушаалд залгамж хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх арга хэмжээг байнга хэрэгжүүлэх