Автоматик, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын “Монхорус Инженеринг” ХХК нь 2001 онд байгуулагдсан. Удирдлагын болон инженер -техникийн баг нь Эрчим Хүчний Систем , 4-р цахилгаан станцад 15-30 жил ажилласан ажилтнуудаас бүрдэх бөгөөд үүнээс 2 нь Монгол улсын зөвлөх инженер болно. Бидний хийж бүтээсэн ажлын турлагаас дурьдвал, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Баян Өлгий аймгийн Ногооннуур, Цагаан нуур сумуудад 35 болон 10-15 кВ-н Эрчим Хүчний байгууламжууд, Улаанбаатар хотод Улсын Их дэлгүүр, Бодь Цамхаг, Скайтел ХХК, КристаллТаун, Грийн Вилла зэрэг 20 гаруй иж бүрэн 6-10/0,4 кВ-н дэдөртөө угсарч, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. АПУ, Голомт хотхон, Бодь цамхаг, Скайтел, Мобиком, Төрийн ордны дэд өртөөний шинэчлэл, Төрийн Ёслол Хүндэтгэлийн Өргөө , 100 мянган айлын орон сууцны 108 кВ-н хуваарилах байгууламж , Дүнжингарав, 4 улирлын Цэцэрлэг, ТЭЦ–4-н автотрансформатор 110/220 кВ-н реле хамгаалалт зэрэг 30 гаруй том, 50 гаруй жижиг зураг төслийн удирдлага, хамгаалалт, автоматикийн хэсгийг болон бусад тодорхой хэсгийг хийж гүйцэтгэсэн.
Хийж гүйцэтгэсэн ажлууд
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан су-35/10кВ-н 800кВА чадалтай хуваарилах байгууламжийн угсралт,реле хамгаалалт, туршилт тохируулга 2008 он
- Баян-Өлгий аймаг Ногоон нуур сум-35/10кВ-н 630кВА чадалтай хуваарилах байгууламжийн угсралт,реле хамгаалалт, туршилт тохируулга 2009 он
- Говь-Алтай аймаг Шарга,Тайшир,Дарви,Ховд аймгийн Зэрэг,Дарви сумд-35/10 кВ-н ИХБ-н өргөтгөл,реле хамгаалалтын ажил.2010
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум-2*630 кВА чадалтай дизель генераторын өргөтгөлийн 10кВ-н вакум таслуур, трансформаторын угсралт,туршилт тохируулгын ажил 2010 он
- Орхон аймаг Эрдэнэт хот-2*8000 кВА чадалтай трансформатор бүхий 35/10 кВ-н ил хуваарилах байгууламжийн угсралт, туршилт тохируулгын ажил 2011-2012 он
- Говь-Алтай аймаг Цээл су-4*2500 кВА, 4*2000 кВА, 4*1600 кВА, 2*400 кВА чадалтай цахилгааны дэд станцууд, 10 кВ-н 18 км ЦДАШ 2012 он
- Улаанбаатар хот ХУД 1-р хороо-2*800 кВА чадалтай цахилгааны дэд станц /880 кВА чадалтай аваарийн дизель генератор бүхий/ 2013 он
- Улаанбаатар хот ICC цамхаг-10 кВ-ын иж бүрэн далд ХХБ , 2х1250 кВА дэд өртөө. АВР, иж бүрэн 2х500 кВА-н ослын дизель 2013 он
- Төв аймаг Хөшигтийн хөндий Шинэ нисэх онгоцны буудал-10 кВ-ын ХХБ , 10/0,4 кВ-ын иж бүрэн 4*250, 4х1000 кВА ,1х630 кВА-н дэд өртөө 2013