• 2015
    2015
    "Монхорус Интернэшнл ХХК" нь Дэлхийд тэргүүлэгч "АВВ" брендийн албан ёсны дистрибютер боллоо
  • 2014
    2014
    Монхорус Трейд байгуулагдсан.

    ОТ дээр Говь засвар үйлчилгээний хэлтэс-д Монхорус Эрчим ХХК урт хугацааны гэрээгээр сайт дахь бүх дизель генераторын ашиглалт үйлчилгээг эхэлсэн

  • 2013
    2013

    ОТ дээр 40мВт-ын дизель цахилгаан станцын ашиглалт үйлчилгээг Монхорус Интернэшнл ХХК урт хугацааны гэрээгээр гүйцэтгэж эхэлсэн.

  • 2009
    2009

    3 сарын 12-16 ны хооронд болсон “Барилга, Орон Сууц-экспо 2009” үзэсгэлэнд амжилттай оролцож “Дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлэгч”-ээр тодорлоо.

  • 2008
    2008

    МонХорус Интернэшнл ХХК-ий захирал Б.Бямбадорж, ерөнхий инженер Н.Батзаяа, Монгол улсын зөвлөх инженер Ц.Хасбаатар нарын боловсруулсан “Орон сууцны барилгын цахилгаан самбар” MNS 5834:2008 стандартыг Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тогтоолоор батлав.

    Дээрх стандартыг 2008 оны 04 сарын 01-ий өдрөөс эхлэн улс орон даяар мөрдөж эхлэв.

    Цахилгааны самбар үйлдвэрлэлтээрээ БНХАУ-д тэргүүлэгчдийн нэг T&J компаний Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.

    OPPLE брэндийн эрчим хүчний хэмнэлттэй гэрэл гэрэлтүүлгийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.

  • 2007
    2007

    Норвеги улсын харилцаа холбооны тэжээлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч ELTEK VALERE компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улс дах онцгой эрхт албан ёсны дистрибьютер болов.

    Барилга Хот Байгуулалтын Яамнаас шалгаруулдаг “Шилдэг 10” компаний нэг боллоо.

    Барилгын цахилгааны найдваржилтыг “Улаанбаатар- Сонгдо” эмчилгээ оношлогооны төвд цогцоор нь шийдсэн.

    Үүнд: барилгын цахилгаан угсралт, дизель генератор, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/, хүчдэл тогтворжуулалт зэргийг иж бүрнээр нь суурилуулав.

  • 2006
    2006

    Cogenerator - Цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч давхар үйлдвэрлэдэг когенерацийн системийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.

    Барилгын цахилгаан хангамжийн нэг хэсэг болох гэрэлтүүлэгчийн худалдааг хийж эхлэв.

  • 2005
    2005
    Барилгын цахилгааны материалын худалдаагаа өргөжүүлж Ампер Хаус-2 салбараа Мишээл экспо төвд нээсэн.

    Тайвань улсын SOLTEC брэндийн тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/-ийг оруулж  ирж 2 жилийн баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдээ нийлүүлж,  тэдний тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байна.

  • 2004
    2004

    Барилга байгууламжийн холбоо дохиоллын угсралтыг хийж эхлэв.

  • 2003
    2003

    Өөрсдийн угсарч байгаа цахилгааны самбарын каталогийг зураг төслийн байгууллагуудад тараасан ба одоо уг каталогийг өргөн ашиглаж байна.

    Овор хэмжээ бага, хүчин чадал өндөртэй 1 фаз, 3 фазын автоматуудыг монголын зах зээлд анх удаа нийлүүлсэн нь ажил үйлчилгээ хийхэд авсаархан, өнгө дизайны өргөн сонголт зэрэг нь хэрэглэгчийн талархлыг хүлээж байлаа.

    УЗО- Гүйдлийн нэвчилтийг мэдэрч хүнийг цахилгаанд цохиулахаас хамгаалдаг бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн.

    Модулийн аппаратыг оруулж ирсэнээр самбарын овор хэмжээ багасч, хамгаалалт сайжирсан.

    диффренцил автомат – гүйдлийн савираа, богино залгаа, хэт ачааллын үеийн гүйдлийг мэдэрч ажилладаг, дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд анх удаа оруулж ирсэн юм.

  • 2002
    2002
    Ампер Хаус дэлгүүр нээгдсэн.

    Барилгын цахилгааны угсралтын хэлтэс хүн хүч, материал хангамжийн хувьд бэхжиж томоохон хэмжээний цахилгаан угсралтын ажлыг хийж эхэлсэн.

  • 2001
    2001
    Монхорус Инженеринг ХХК байгуулагдсан

    Гэнэтийн хүчдэл ихсэх болон багасах, түр зуурын тог тасралтаас хамгаалахад зориулан бүтээгдсэн Польш улсын Liebert брэндийн тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/ -ийг хэрэглэгчдээ нийлүүлж эхэлсэн нь цахилгааны тасалдал ихтэй манай орны хувьд цагаа олсон зүйл байсан юм.

    Барилгын цахилгааны зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхлэв.

  • 2000
    2000

    Польш улсаас төрөл бүрийн цахилгаан угсралтын материалыг оруулж ирж эхлэв.

    Цахилгааны таслах, залгах төхөөрөмж o автомат, гал хамгаалагч, контактор төрөл бүрийн өнгө, загвартай унтраалга, розетка.

    Польш улсаас кабель далдлагчыг оруулж ирсэн нь ил холболтуудыг өнгө үзэмжтэй болгоход хувь нэмрээ оруулсан юм.

    Цахилгааны хуванцар трубаг монголд анх удаа оруулж ирсэн.

    Нөөц тэжээлийн төхөөрөмжийн автомат горимд шилжүүлсэн./дизель/

  • 1999
    1999
    Монхорус Интернэшнл ХХК байгуулагдсан

    Цэнэг шавхагчийг анх удаа монголд оруулж ирсэн.

  • 1997
    1997
    Монхорус Эрчим ХХК байгуулагдсан

    Англи улсын дэлхийд алдартай F.G WILSON брэндийн дизель генераторыг Монголд анх удаа нийлүүлсэн.

    Цахилгаан дамжуулах чадвар сайтай, уян хатан чанар өндөртэй Польш улсад үйлдвэрлэсэн төрөл бүрийн зэс кабель утсыг Монголын зах зээлд анх удаа оруулж ирсэн нь барилгын салбарынхан европ стандартын шаардлага хангасан кабель утсыг хэрэглэх боломжтой болсон юм.

    Аудио, видео, орцны домофон системийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон юм.

© 2015 All Rights Reserved