Танилцуулга

Монхорус нь нийт 1997 оноос хойш Европын болон дэлхийд тэргүүлэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн орчин үеийн тоног төхөөрөмж ба дэвшилтэд технологийг Монголдоо нэвтрүүлэх, зөвөлгөө үйлчилгээ, угсралт суурилуулалтыг чанарын өндөр түршинд гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна.  

 

Бид өөрийн үйл ажиллагаандаа МУ-ын барилга, уул уурхай, эрчим хүчний салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, норматив, улсын стандартуудыг мөрдөн ажиллаж байна.

 

Бид 2000 гаруй инженер ажилчдийг ажлын байраар хангаж сурган үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд хүргэж байна. Манай улсын эрчим хүчний салбарт олон жилийн туршид ОХУ (ГОСТ) улсын стандартууд холбогдох (ПУЭ, СН РД) зэрэг норм, дүрмүүдийг мөрдөж ажиллаж ирсэн билээ.

 

Мөн орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх зорилгоор Олон улсын цахилгаан техникийн комиссийн (IEC) “барилгын цахилгаан тоног төхөөрөмжүүд” нэртэй IEC 449 ба 364 бүлэг стандартуудыг бид ашиглаж байна.  

 

Монхорус нь улсын болон хувийн  аж ахуй нэгж, барилга, уул уурхай, үйлдвэр, үйлчилгээ гэх мэт салбарт нийт 100 гаруй томоохон төсөл хөтөлбөр амжилттэй хэрэгжүүлсээр ирсэн.

 

Бид:  

  • 0,4 – 220 кВ шугам, дэд станц, хувиарлах байгууламж, трансформаотрын өртөөний техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, угсралт, тохируулга, туршилт, өөрчлөлт, шинэчлэл
  • Барилгын цахилгааны угсралт, суурилуулалт
  • Сэргээгдэх эрчим хүч салхи, нарны цахилгаан станц  
  • Биотүлш, биохимийн цахилгаан станц
  • Дизель цахилгаан станц
  • Дизель цахилгаан үүсгүүрийн худалдаа, түрээс
  • Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж (UPS)-ийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Хүчдэл тогтворуулагч төхөөрөмж (AVR)-ийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Тогтмол гүйдлийн тэжээлийн төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Түгээмэл хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, материалын худалдаа, ханган нийлүүлэлт
  • Ампер Хаус барилгын цахилгаан материалын дэлгүүр
  • Барилгын дэвшилтэт технологийн төв
  • 220 кВ хүртэлх төхөөрөмжийн реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, тохируулга, зөвөлгөө, үйлчилгээ
  • 0,4кВ-ын сүлжээний болон нөөц генераторуудын автомат шилжин залгах төхөөрөмжийн  суурилуулалт .... зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
© 2015 All Rights Reserved