Монхорус интернэшнл

Бид чанарыг эрхэмлэдэг уриатай Монгол-Польшийн хамтарсан МонХорус Интернэшнл ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр ажиллаж байна. Бид байгуулагдсан цагаасаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг, техник технологийг нэвтрүүлж ажилласнаар Монгол улсын эрчим хүч, барилгын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
 
Тухайлбал тус компаниас санаачлан MNS 5834:2008 “Орон сууцны барилгын цахилгааны самбар”-ын үндэсний стандартыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
 
Мөн манай хамт олон улсын чанарын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
МонХорус Интернэшнл ХХК нь Монголын барилгачдын болон барилгын зураг төсөлчдийн холбооны мөн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага юм.  
 
Үйл ажиллагааны чиглэл: 
  • АВВ брендийн эрчим хүчний Дэд өртөө, сэлгэн залгагч таслуур, эрчим хүчний хэмнэлтэд хөдөлгүүр болон хувиргагч худалдаа суурилуулалт
  • Найдвартай тэжээлийн төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, оношлогоо засвар үйлчилгээ, түрээс, сэлбэгийн худалдаа
  • Дизель генератор
  • Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж /UPS/
  • Тогтмол гүйдлийн тэжээлийн төхөөрөмж
  • Сэргээгдэх эрчим хүч
Хэрэглэгчдээ орчин үеийн, чанартай, дэвшилтэт бүтээгдэхүүн-үйлчилгээгээр байнга хангах, ажилтан бүрийнхээ амьжиргаа, оюун ухааны түвшинг байнга дээшлүүлэх, хамтаараа нийгэмд тустай үйлийг бүтээж утга учиртай амьдрах.
 
Уриа - Бат найдвартай чанар
 
1997
  • Англи улсын дэлхийд алдартай F.G WILSON брэндийн дизель генераторыг Монголд анх удаа нийлүүлж эхэлсэн.
  • Цахилгаан дамжуулах чадвар сайтай, уян хатан чанар өндөртэй Польш улсад үйлдвэрлэсэн төрөл бүрийн зэс кабель утсыг Монголын зах зээлд анх удаа оруулж ирсэн нь барилгын салбарынхан европ стандартын шаардлага хангасан кабель утсыг хэрэглэх боломжтой болсон юм.
  • Аудио, видео, орцны домофон системийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон юм.
1999
  • Цэнэг шавхагчийг анх удаа монголд оруулж ирсэн.
2000
  • Польш улсаас төрөл бүрийн цахилгаан угсралтын материалыг оруулж ирж эхлэв.
  • Цахилгааны таслах, залгах төхөөрөмж
  • Автомат, гал хамгаалагч, контактор
  • Төрөл бүрийн өнгө, загвартай унтраалга, розетка
  • Польш улсаас кабель далдлагчыг оруулж ирсэн нь ил холболтуудыг өнгө үзэмжтэй болгоход хувь нэмрээ оруулсан юм.
  • Цахилгааны хуванцар трубаг монголд анх удаа оруулж ирсэн.
  • Нөөц тэжээлийн төхөөрөмжийн автомат горимд шилжүүлсэн./дизель/
2001
  • Өөрсдийн импортлодог олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд түшиглэн цахилгааны  угсралт, орцны болон видео домофоныг угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
  • Барилгын цахилгааны зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхлэв.
  • Гэнэтийн хүчдэл ихсэх болон багасах, түр зуурын тог тасралтаас хамгаалахад зориулан бүтээгдсэн Польш улсын Liebert брэндийн тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/ -ийг хэрэглэгчдээ нийлүүлж эхэлсэн нь цахилгааны тасалдал ихтэй манай орны хувьд цагаа олсон зүйл байсан юм.
2002
  • Хэрэглэгчидээ дэлхийн брэнд болсон сайн чанарын барилгын цахилгааны материалыг нэг дороос, иж бүрнээр нь  хүргэж  тэдний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зорилгоор АМПЕР ХАУС барилгын цахилгаан материалын дэлгүүрыг ажиллуулж эхлэв.
  • Барилгын цахилгааны угсралтын хэлтэс хүн хүч, материал хангамжийн хувьд бэхжиж томоохон хэмжээний цахилгаан угсралтын ажлыг хийж эхэлсэн.
2003
  • Өөрсдийн угсарч байгаа цахилгааны самбарын каталогийг зураг төслийн байгууллагуудад тараасан ба одоо уг каталогийг өргөн ашиглаж байна.
  • Овор хэмжээ бага, хүчин чадал өндөртэй 1 фаз, 3 фазын автоматуудыг монголын зах зээлд анх удаа нийлүүлсэн нь ажил үйлчилгээ хийхэд авсаархан, өнгө дизайны өргөн сонголт зэрэг нь хэрэглэгчийн талархлыг хүлээж байлаа.
  • УЗО- Гүйдлийн нэвчилтийг мэдэрч хүнийг цахилгаанд цохиулахаас хамгаалдаг бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • Модулийн аппаратыг оруулж ирсэнээр самбарын овор хэмжээ багасч, хамгаалалт сайжирсан.
  • Диффренцил автомат – гүйдлийн савираа, богино залгаа, хэт ачааллын үеийн гүйдлийг мэдэрч ажилладаг, дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд анх удаа оруулж ирсэн юм.
2004
  • Барилга байгууламжийн холбоо дохиоллын угсралтыг хийж эхлэв.
2005
  • Тайвань улсын SOLTEC брэндийн тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/-ийг оруулж  ирж 2 жилийн баталгаат хугацаатайгаар хэрэглэгчдээ нийлүүлж,  тэдний тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байна.
  • Барилгын цахилгааны материалын  худалдаагаа өргөжүүлж Ампер Хаус-2 салбараа Мишээл экспо төвд нээсэн.
  • Польш улсын GAMRAT брэндийн хуванцар усны хаялгыг хэрэглэгчиддээ нийлүүлж эхлэв.
2006
  • Cogenerator - Цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч давхар үйлдвэрлэдэг когенерацийн системийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
  • БНХАУ-ын бага оврын дизель генераторын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч КИПОР брэндийн дизель генераторыг нийлүүлж эхлэв.
  • Барилгын цахилгаан хангамжийн нэг хэсэг болох гэрэлтүүлэгчийн худалдааг хийж эхлэв.
2007
  • Норвеги улсын харилцаа холбооны тэжээлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч ELTEK VALERE компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улс дах онцгой эрхт албан ёсны дистрибьютер болов.
  • Барилгын цахилгааны найдваржилтыг “Улаанбаатар- Сонгдо” эмчилгээ оношлогооны төвд цогцоор нь шийдсэн. Үүнд: барилгын цахилгаан угсралт, дизель генератор, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/UPS/, хүчдэл тогтворжуулалт зэргийг иж бүрнээр нь суурилуулав.
  • Дизель генераторын  үйлдвэрлэлээрээ  БНХАУ-д болон Азид тэргүүлэгч, НҮБ-ын байнгын түнш BAIFA POWER компаний бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэв.
  • Барилга Хот Байгуулалтын Яамнаас шалгаруулдаг “Шилдэг 10” компаний нэг боллоо.
2008
  • МонХорус Интернэшнл ХХК-ий захирал Б.Бямбадорж, ерөнхий инженер Н.Батзаяа, Монгол улсын зөвлөх инженер Ц.Хасбаатар нарын боловсруулсан “Орон сууцны барилгын цахилгаан самбар” MNS 5834:2008 стандартыг Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тогтоолоор батлав.
  • Дээрх стандартыг 2008 оны 04 сарын 01-ий өдрөөс эхлэн улс орон даяар мөрдөж эхлэв.
  • Цахилгааны самбар үйлдвэрлэлтээрээ БНХАУ-д тэргүүлэгчдийн нэг T&J компаний Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.
  • OPPLE брэндийн эрчим хүчний хэмнэлттэй гэрэл гэрэлтүүлгийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.
2009
  • Бүх төрлийн дизель генераторын оношлогоо, засвар үйлчилгээг үзүүлж эхлэв.
  • 3 сарын 12-16 ны хооронд болсон “Барилга, Орон Сууц-экспо 2009” үзэсгэлэнд амжилттай оролцож “Дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлэгч”-ээр тодорлоо.
  • Барилгын цахилгааны найдваржилтын тоног төхөөрөмж болох төрөл бүрийн дизель генератор, UPS/тасралтгүй тэжээлийн төхөөрөмж/, цахилгааны самбар зэргийг харуулсан Showroom-ийг ашиглалтанд орууллаа.
  • Олон улсын чанарын ISO 9001 стандартыг салбартаа анх удаа нэвтрүүлж байна.
  • “АМПЕР ХАУС” Олон улсын жишигт нийцсэн барилгын материалын худалдааны төвийг ашиглалтанд оруулах гэж байна.

 

2009
  • Барилга орон сууц экспо – 2009 үзэсгэлэнд амжилттай оролцож “Дэвшилтэт шинэ технологийг зах зээлд нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарлаа.
  • Монголд танигдсан стандарт хэвшүүлэгч тэргүүний байгууллагаар шалгарлаа.
2008
  • “Нийслэл хот барилга бүтээн байгуулалт -2008” үзэсгэлэнгээс Батламж гардан авлаа.
  • Үндэсний Татварын Албанаас Талархал хүлээн авлаа.
2007
  • “Шинэ байшин Шилдэг тохижилт” үзэсгэлэнд амжилттай оролцож “Шилдэг Оролцогч”-оор шалгарлаа.
  • Барилга Хот байгуулалтын Яамнаас шалгаруулсан ”Бүтээлч-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.
2006
  • НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ
  • Барилга-2006 үзэсгэлэнгээс Өргөмжлөл хүлээн авлаа.
2005
  • “Оны  Шилдэг Барилгын байгууллага”-аар шалгарлаа.
  • Барилга Нийтийн Аж Ахуйн Хөгжлийг дэмжих Төв, Барилга хот байгуулалтын яам, Монголын Барилгачдын Холбооноос Барилгын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн Хүндэт Өргөмжлөл гардууллаа.
  • HOUSE TECH 2005 үзэсгэлэнгээс Хүндэт Өргөмлөл гардан авлаа.
2004
  • Найдвартай Татвар Төлөгч
2001
  • Хэрэглэгчийг Хаанд Өргөмжилсөн Хамт Олон
1997
  • Чанартай Бүтээгдэхүүн

 

2007-2014

Бид Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Сэхээн Амьдруулах Тасагт 8 KW-ын автомат ажиллагаатай дизель станц суурилуулж цахилгааны саатлаас болж шинэ төрсөн хүүхэд эндэх асуудлыг зогсооход өндөр хувь нэмэр оруулсан билээ. Уг дизель станцыг тус компаниас хандивласан болно.

Гандан Тэгчлэн хийдийн дотор болон гадна нь гэрэлтүүлэгийн ажлыг гүйцэтгэж сүсэгтэн олныг баярлуулав.

ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн сургалтын танхимыг тохижуулж мэргэжлийн ангийн оюутнуудад суралцах таатай орчинг бүрдүүлж өгсөн юм.

“Туул голоо аварья” хөдөлгөөнд нэгдэж 1000 мод тарих сайн үйлсийн аянд манлайлан оролцлоо.

Бид Эмпати төвөөс эрхлэн гаргадаг “Сургамжит өгүүллэг-1”-ийн 3 дахь хэвлэл болон Сургамжит өгүүллэг-2” номын анхны хэвлэлийг ивээн тэтгэж эх орныхоо ирээдүйн эзэд болсон залуу иргэдийнхээ төлөвшилд хувь нэмэрээ оруулж буйдаа таатай байна.

МУБИС-ын 500 багшид “Сургамжит өгүүллэг-2” номыг бэлэглэх ёслолын ажиллагааг ивээн тэтгэн зохион байгуулав.

 

Манай компани нь дэлхийн банкнаас Хөдөөгийн эрчим хүчийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Нарны зайн станц -150 кВт” төслийг Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдад амжилттай гүйцэтгээд байна.  Төсөл бүрэн хэрэгжсэнээр сумдууд найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш холбогдох боломжтой болcoн.

Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж /UPS/ 
 
Бид АНУ-ын Liebert, Тайвань улсын Soltec, БНХАУ-ын East фирмүүдийн UPS-ийн нийлүүлэлт, суурилуулалтыг хийж байна.
 
Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж
 
NSP брэндийн UPS нь цахилгаан тасрахад батарейнд хуримтлагдсан цэнэгийн тусламжтайгаар тог барихаас гадна, тухайн UPS-т байрлах стабилизатор, инверторын тусламжтайгаар тоног төхөөрөмжийг сүлжээний хүчдэлийн хэлбэлзэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлээс хамгаална.
 
Хүчин чадал: 0,3-аас 400kВА
Батарейн тог барих хугацаа: 8 мин-8 цаг.
Баталгаат хугацаа: 2 жил
 
Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж /UPS/ 
 
Бид АНУ-ын Liebert, Тайвань улсын Soltec, БНХАУ-ын East фирмүүдийн UPS-ийн нийлүүлэлт, суурилуулалтыг хийж байна.
 
Тасралтгүй тэжээлийн төхөөрөмж
 
NSP брэндийн UPS нь цахилгаан тасрахад батарейнд хуримтлагдсан цэнэгийн тусламжтайгаар тог барихаас гадна, тухайн UPS-т байрлах стабилизатор, инверторын тусламжтайгаар тоног төхөөрөмжийг сүлжээний хүчдэлийн хэлбэлзэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлээс хамгаална.
 
Хүчин чадал: 0,3-аас 400kВА
Батарейн тог барих хугацаа: 8 мин-8 цаг.
Баталгаат хугацаа: 2 жил
 
Хүчдэл тогтворжуулагч /стабилизатор/
 
Хүчин чадал: 2-1000kВА
Оролтын хүчдэл: +/-25% /160V-260V/
Гаралтын хүчдэл:  +/-3%/220V
 
Инвертор
 
Тогтмол хүчдэлийг хувьсах 220 буюу 380В, 50 Гц-ийн давтамжтай хүчдэлд хувиргах инверторууд. 
Оролтын хүчдэл: 12В, 24В,48В
 
Батарей
 
Тогтмол Тэжээлийн Тоног Төхөөрөмж, UPS буюу Тасралтгүй Тэжээлийн Тоног Төхөөрөмж, Нарны зайн төхөөрөмжүүдэд ашигладаг дэлхийд дээгүүр байр суурийг эзэлдэг NARADA, VISION, BATTER брэндийн батарейг нийлүүлж байна.
 
Тогтмол гүйдлийн тэжээлийн систем
 
``МонХорус Интернэшнл`` ХХК нь ELTEK фирмийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 2007 оноос ажиллаж байна. ELTEK компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж болон түүний тэжээлийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн зориулалт бүхий төрөл бүрийн хувиргагч /инвертор, конвертор, шулуутгагч, г.м/ төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлт болон борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
  
Мөн ELTEK компани нь хамгийн орчин үеийн сэргээгдэх эрчим хүч болон HYBRID системийн  шийдлүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

 

© 2015 All Rights Reserved