Monhorus International | 300 сая төгрөгийн орчин үеийн шинэ лаборатори ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуульд бэлэглэлээ.
18710
post-template-default,single,single-post,postid-18710,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

300 сая төгрөгийн орчин үеийн шинэ лаборатори ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуульд бэлэглэлээ.

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монхорус интернэшнл ХХК болон АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газраас орчин үеийн дэвшилтэт технологи бүхий АББ брэндийн Швед улсын Реле хамгаалалтын төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтсэн Цахилгаан системийн Реле хамгаалалт, Скада системийн иж бүрэн лабораторийг ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуульд хандивлалаа.

Энэхүү лабораторийг ашиглалтанд оруулснаар цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудаас гадна Монголын эрчим хүчний системд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугам, дэд станцийн хамгийн орчин үеийн Реле
Хамгаалалт, Удирдлага болон хяналт удирдлагын СКАДА системийн талаарх мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, практик дадлага хийх боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой.

Түүнчлэн хамгийн орчин үеийн инновацийн техник технологийг нэвтрүүлснээр Монгол улсын эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү лаборатори нь Монхорус интернэшнл ХХК-иас бэлэглэж байгаа 4 дэхь лаборатори юм.