Monhorus International | Эрдэнэт Хотноо
16434
post-template-default,single,single-post,postid-16434,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

Эрдэнэт Хотноо

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монхорус Интернэшнл ХХК цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийлүүлэгч АВВ групптэй хамтран Эрдэнэт хотын аж ахуйн нэгжийн цахилгааны инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. 6-р сарын 8-нд Эрдэнэт Үйлдвэр ХХК-д явагдсан уг сургалтанд Эрдэнэт Үйлдвэр ХХК, Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК, Эрдэнэт Хивс ХХК, Эрдэнэт Ус ОНӨХК, Эрдмин зэрэг Эрдэнэт хотын эрчим хүчний том хэрэглэгчид оролцсон байна. Сургалтанд Монгол Улс дахь АВВ группын Төлөөлөгчийн газрын ажилтнуудаас гадна Шанхай хотын АВВ-н цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрийн экспорт хариуцсан менежер Том-WaiTung Man, Cоап нарын мэргэжилтнүүд уригдан оролцож өөрийн үйлдвэрийн болон АВВ группын үйлдвэрлэж байгаа тусгай нөхцөл, хорт болон химийн үйлдвэрлэл, усан тээвэрт зориулсан хамгийн дэвшилтэт хөдөлгүүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Сургалтын дараа Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт Хивс ХХК-ийн үйлдвэрлэлийн дамжлагад очин цахилгаан хөдөлгүүрийн ашиглалт, зайлшгүй шийдвэрлэх асуудалтай танилцаж зөвлөгөө өгсөн нь үйлдвэрийн ИТА-дад маш чухал ажил боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК гэхэд нийт 1400 гаруй цахилгаан хөдөлгүүр өдөр тутам ажиллаж байдаг, өндөр тоосжилттой орчинд зогсолтгүй ажилладаг зэрэг нь эрчим хүчний хэмнэлттэй тусгай зориулалтын хөдөлгүүр зайлшгүй шаардлагатайг зочид онцолж байв. Эрдэнэт Хивс ХХК-ийн хувьд өнгөрсөн зууны 80-аад онд ашиглалтанд орсон тоноглолтой, сүүлийн үед том дамжлагуудын шинэчлэлтийг зоригтой хийж байгаа үйлдвэрүүдийн нэг байлаа. Гэхдээ хуучин хөдөлгүүрүүд нь нэлээд олон жил ашиглагдаж хуучирсанаас цахилгаан зарцуулалт ихтэй байгааг үйлдвэрийн ерөнхий инженер Ц.Ижинхүү дарга бидэнд танилцуулсан юм.