Monhorus International | Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа.
18737
post-template-default,single,single-post,postid-18737,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа.

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 9 дэхь жилдээ зохион байгуулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2019” уралдаанд “Монхорус интернэшнл ХХК” тэргүүн байранд шалгарч цом, өргөмжлөхөө гардан авлаа.

Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэн ажилладаг 12 аж ахуйн нэгж байгууллагыг шилдгээр тодруулсан ба уралдааныг үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг үнэлэн олгосныг онцоллоо.