Monhorus International | Шинэ Эриний Эрчим хүч
16990
post-template-default,single,single-post,postid-16990,single-format-standard,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Шинэ Эриний Эрчим хүч

'Power for A new Generation' Харилцагчийн эвент

Монхорус Интернэшнл ХХК нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу анх 1997 оноос эхлэн Английн FG Wilson брэндийн дизель цахилгаан эх үүсгүүрийн албан ёсны дистрибьютор хийж, Монголын зах зээлд нэвтрүүлсэн билээ. Үүнээс хойш анх удаа Бид Английн алдарт FG Wilson групптэй хамтран шилдэг бүтээн байгуулалт, топ харилцагчдаа хүлээн авч талархал илэрхийллээ. Үйл ажиллагааг ‘Шинэ Эриний Эрчим хүч’ сэдэвтэйгээр зохион байгуулан, Шилдэгийн шилдэг харилцагч нартаа Эрчим хүч, эрч хүчний дээдийг бэлгэдсэн ‘Нарны унага’ шагналаа гардуулан өглөө.

Тус талархлын үйл ажиллагаанд Английн элчин сайд ноён Philip Malone, Caterpillar NI LLC-н FG Wilson брэндийн Азийн бүсийг хариуцсан маркетингийн зөвлөх ноён Singh Mithilesh нар оролцож үйл ажиллагааг нээж үг хэллээ. Харилцагч компаниудаас шилдэг 3 харилцагч шагнал гардууллаа. 20 гаруй жилийн хугацаанд бидэнтэй хамт байж, биднийг сонгосон эрхэн хэрэглэгч, харилцагч та бүхэндээ дахин талархал илэрхийлье.