Monhorus International | Шинэ төгсөгч хөтөлбөр 2018
18298
post-template-default,single,single-post,postid-18298,single-format-standard,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Шинэ төгсөгч хөтөлбөр 2018

Бид чанарыг эрхэмлэдэг

Шинэ төгсөгч 2018-2019 уламжлалт хөтөлбөрөө зарлалаа.

Хөтөлбөрийн зорилго: Инженерингийн чиглэлээр суралцаж буй төгсөх оюутнууд болон төгсөөд 1 жил болж буй шинэ төгсөгч инженерүүдэд сурсан мэдсэнээ практикт нэвтрүүлж инновацыг бий болгож төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцуулж, мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэх, туршлага хуримтлуулах боломжоор ханган чадварлаг, зохион бүтээгч инженерүүдийг дэмжихэд оршино.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Чадварлаг, туршлагатай инженерүүдтэй танилцах, ажлын арга барилаас суралцах
  • Сүүлийн үеийн эрчим хүч, автоматжуулалтын технологиудтай ажлын байран дахь сургалт, дадлагаар суралцах, дамжуулан танилцах
  • Салбарын бизнесийн онцлог, ажлын арга барилыг ойлгох
  • Томоохон төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох
  • Цалинтай даллагажих боломж
  • Чадварлаг инженерүүдэд ажлын байрны санал тавьж, компанидаа ажилд авах гэх зэрэг олон боломжууд хүлээж байна.

 

Тавигдах шаардлага:

  • Эрчим хүч, цахилгаан, электроник, автоматжуулалтын чиглэлээр төгсөх курсын оюутан эсвэл сургууль төгсөөд 1 жилээс хэтрээгүй байх
  • Голч дүн 3,0-оос дээш
  • Шинийг сурах, өөрийгөө сорих хүсэл эрмэлзлэлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцааны соёлтой
  • Мэргэжлийн болон хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Өөрийгөө бичгээр болон амаар илэрхийлэх чадвартай
  • Мэргэжилдээ дур сонирхолтой, хувийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх

 

Хөтөлбөрийг сонирхсон шинэ төгсөгч инженерүүд эсвэл цагийн ажил хийх боломжтой төгсөх оюутнууд Hr@monhorus.mn хаягаар дараах мэдээллийг илгээн сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой. Үүнд:

  • Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Өөрийн товч намтар
  • Голч дүнгийн нотолгоо