Monhorus XXK | Цахилгаан эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд сэдэвт форум
16714
post-template-default,single,single-post,postid-16714,single-format-standard,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-11.2,qode-theme-monhorus,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Цахилгаан эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд сэдэвт форум

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

АББ Групп нь 10 сарын 24-нд “Цахилгаан эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд” сэдэвт форум амжилттай зохион байгуулав. Уг форум нь Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жил болон АББ Групп Монгол дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн нийлүүлсэний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшэлийн 200 гаруй төлөөлөгчид оролцож эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, дэвшилтэт шийдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.

Форум үеэр дараах сэдвүүдээр илтгэл тавьлаа:

  1. АББ Монголд 85 жил
    С.Эрдэмбаяр, АББ Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
  2. Монгол дахь Австралийн АAS тэтгэлэгийн хөтөлбөрийн мэдээлэл
    Цэцгээ
  3. Эрчим хүчний системийн өнөөгийн байдал, горим, тогтворжилтыг хангах, үр ашгийг дээшлүүлэх
    – Сэргээгдэх эрчим хүчний системд нөлөөлөх нөлөө ба авах арга хэмжээ (СТАТКОМ, SVC, Эрчим хүч хадгалах төхөөрөмжийн хэрэглээ)
    М.Энхцэцэг (Австралийн RMIT их сургуулийн магистр)
  4. Дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд
    Б. Батлхагва (АНУ-ийн Lehigh их сургуулийн магистр)
  5. Барилгын ухаалаг автоматжуулалтын систем
    Ш.Төмөрчөдөр (АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын нам хүчдэлийн инженер)
  6. Ухаалаг, дижитал дэд өртөө
    Г. Амарсайхан (АББ-ийн Швейцар, Герман, Финляндад реле хамгаалалт, СКАДА-гаар мэргэшсэн
    инженер)
  7. Релей хамгаалалт, СКАДА-ын орчин үеийн шийдэл
    Дарханы Нар дэд станц, Салхит салхин парк, Улаанбаатарын Шинэ нисэх онгоцны буудлын
    шийдлүүд
    Г. Амарсайхан (АББ-ийн Швейцар, Герман, Финляндад реле хамгаалалт, СКАДА-гаар мэргэшсэн
    инженер)
  8. Цахилгаан тоног төхөөрөмжийн онлайн оношлогоо, хяналтын системийн програм хангамж, түүний мэдрэгчүүд – “Asset Health Center” software
    Ц.Энхболд (АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын өндөр хүчдэлийн инженер)
  9. Орчин үеийн автомат тооцоолол бүхий Зураг төслийн программ хангамжийн танилцуулга
    М.Энхцэцэг (Австралийн RMIT их сургуулийн магистр)
  10. Эдийн засгийн үр ашигтай гадна цахилгаан хангамжийн шинэ шийдэл
    Н. Батсайхан (Ирландийн Trinity College Dublin их сургуулийн доктор)
  11. Нам хүчдэлийн ухаалаг хуваарилах байгууламж – Power manager (Мэдээлэл солилцох, хяналт
    удирдлагын шийдэл)
    Ш.Төмөрчөдөр (АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын нам хүчдэлийн инженер)
    Илтгэлүүдийг доорх холбооснуудаас татаж авна уу: