Monhorus International | Тэтгэлэгт хөтөлбөр 2018-2019
17323
post-template-default,single,single-post,postid-17323,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

Тэтгэлэгт хөтөлбөр 2018-2019

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монхорус Интернэшнл ХХК болон АББ группын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар хамтарсан оюутны ‘ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР’ 2018-2019
Цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй бүх оюутнуудад зориулсан ээлжит 2018-2019 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • 1 жил хүртэл сургалтын төлбөр
  • АББ Группээс зохион байгуулагддаг сургалт, семинаруудад хамрагдах
  • АББ Группын дистрибьютор компаниудад дадлага хийх боломж
  • АББ Группын дистрибьютор компаниудаас ажлын санал авах боломж

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур

  • Монгол улсын иргэн байх
  • Монгол улсын Их, Дээд Сургуулийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Цахилгаан системийн автоматжуулалт болон автоматжуулалтын  чиглэлээр, Сэргээгдэх эрчим хүч болон үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр суралцаж байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

 

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт (https://new.abb.com/mn болон www.facebook.com/abb.mongolia хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү)
  • Эссе (Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд  хэрхэн ажиллаж байгаа, ар гэрийн амьдрал, яагаад тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон, санхүүгийн ямар хүндрэлүүд байгаа талаар 500-600 үгэнд  багтаан, Arial 11 фондоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ.)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулал, сайн дурын олон нийтийн ажилд хамрагдсан байдал (шагналын хуулбар, зураг, гэх мэт)
  • Иргэний үнэмлэхний хуулбар

 

Материал өгөх, хүлээн авах хугацаа

  • 2018 оны 5 дугаар сарын 25-ний 18:00 цагаас өмнө.
  • АББ Группын Төлөөлөгчийн Газар, Моннис билдинг, 13-р давхар, Сүхбаатар дүүрэг, Монгол улс. Утас 976-7000 0083