Monhorus International | Ирээдүйг хамтдаа бүтээцгээе харилцагчийн талархлын хүлээн авалт
16990
post-template-default,single,single-post,postid-16990,single-format-standard,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе харилцагчийн талархлын хүлээн авалт

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Бид Дэлхийн Эрчим хүчний тэргүүлэгч компани болох АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран шилдэг бүтээн байгуулагч, vip харилцагчдаа хүлээн авч, талархал илэрхийллээ. Монхорус Интернэшнл ХХК-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж харилцагчдын бүтээн байгуулалт ба хамтын ажиллагаа, эрчим хүч бизнес хөгжүүлэлтийн захирал Б.Батлхагва дэд бүтцийн салбарт нэвтрүүлсэн шинэлэг шийдлийн тухай танилцуулсан бол “АББ” группын Монгол дах албан ёсны төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр ирээдүйн чиг хандлага болон боломжуудын тухай санаануудыг зочидтойгоо хуваалцсан юм. Түүнчлэн Хөтлөгч Ууганаа, Адилбиш, Хийлч Дээгий, дуучин Ука, Никитон хамтлагийн Баачка нар өөрсдийн ая дуугаа өргөж, “Ирээдүйг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор бөмбөрчид болон бүжигчдээс бүрдсэн нижгэр үзүүлбэрүүд толилуулсан байна. Харилцагч компаниудаас шилдэг ухаалаг эрчим хүч нэвтрүүлсэн, шилдэг ногоон эрчим хүч нэвтрүүлсэн, найдвартай тасалдалгүй эрчим хүчний шийдэл нэвтрүүлсэн зэрэг таван номинаци шалгаруулж топ 6 харилцагч байгууллагууддаа шагнал гардууллаа.