Monhorus XXK | Захирлын мэндчилгээ
15592
page-template-default,page,page-id-15592,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-11.2,qode-theme-monhorus,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Захирлын мэндчилгээ

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

Монхорус групп нь байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, дэвшилтэт шинэ техник технологийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн билээ. Цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, ихээр тасалддаг байсан тэртээ 2000 оны эхээр Английн FG Wilson брэндийн Дизель генераторуудыг дотоодын зах зээлд танилцуулан, түүнийг автомат ажиллагаанд оруулснаар хэрэглэгчдийг цахилгаан тасалдлаас үл хамааран үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болгож байсан.

Үүнээс хойш дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг импортлон нийлүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. 2014 оноос АВВ брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авч, өндөр, нам, дунд хүчдэлийн тоног төхөөрөмж, реле хамгаалалт, СКАДА, давтамж хувиргагч гэх зэрэг эрчим хүчний автоматжуулалт хэмнэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах болон инженерингийн шийдэл гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, сургалт, семинар хийх, засвар оношлогоо зэрэг үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

 

Энэ хугацаанд үндэсний томоохон бүтээн байгуулалтын Оюу толгой, Шинэ нисэх онгоцны буудал, нар салхины цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд өөрсдийн хувь нэмрийг оруулан, гүйцэтгэсэн ажлаа чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн хамт олноороо бахархаж байна.

 

Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжилд хамтран зүтгэж буй үндэсний компаниудын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн багш нар, нийт салбарын ажиллагсад та бүхэнд эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!