Monhorus XXK | Группын танилцуулга
15537
page-template-default,page,page-id-15537,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-11.2,qode-theme-monhorus,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-5.1.1,vc_responsive

Группын танилцуулга

Бид чанарыг эрхэмлэнэ
Бид байгаль орчинд ээлтэй, ухаалаг, цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн, шийдлийг хэрэглэгчдэд хүргэдэг инженерингийн манлайлагч компани байна.

Үйлчилгээ

Монхорус эрчим нь 1997 оноос дизель генераторын худалдаа, суурилуулалт, засвар сервисийн цогц үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Бид анх дэлхийд алдартай Англи Улсын F.G.WILSON брендийн дизель генераторыг нийлүүлж, суурилуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Дэлгэрэнгүй

Цахилгаан эрчим хүчний хангамж

Бид чанарыг эрхэмлэдэг уриатай Монгол-Польшийн хамтарсан МонХорус Интернэшнл ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан эрчим хүчний хангамжийн чиглэлээр ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг, техник технологийг нэвтрүүлж ажилласнаар Монгол улсын эрчим хүч, барилгын салбарын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Дэлгэрэнгүй

Цахилгаан бүтээгдэхүүний нийлүүлэлт, суурилуулалт

“Монхорус трейд” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан Монголын хөрөнгө оруулалттай компани  юм. Орчин үеийн чанартай дэвшилтэд технологид суурилсан бараа бүтээгдэхүүнийг Монголын барилга, уул уурхайн хэрэглэгчиддээ танилцуулан, импортлож, угсралт суурилуулалтыг гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй

Автоматик цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт

Автоматик, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын “Монхорус Инженеринг” ХХК нь 2001 онд байгуулагдсан.    Удирдлагын болон инженер -техникийн баг нь Эрчим Хүчний Систем , 4-р цахилгаан станцад 15-30 жил ажилласан ажилтнуудаас бүрдэх бөгөөд үүнээс 2 нь Монгол улсын зөвлөх инженер болно. Бидний хийж бүтээсэн ажлын турлагаас дурьдвал, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Баян Өлгий аймгийн Ногооннуур, Цагаан нуур сумуудад 35 болон 10-15 кВ-н Эрчим Хүчний байгууламжууд, Улаанбаатар хотод Улсын Их дэлгүүр, Бодь Цамхаг, Скайтел ХХК, КристаллТаун, Грийн Вилла зэрэг 20 гаруй иж бүрэн 6-10/0,4 кВ-н дэдөртөө угсарч, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Дэлгэрэнгүй

Барилгын цахилгаан хангамжийн төрөлжсөн дэлгүүр

Эрчим хүчний салбарт анхдагч, чанартай бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч ууган дэлгүүр Ампер хаус нь 2002 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын эрчим хүчний салбарийн түүхийг бичилцэж, өнгөрсөн 11 жилийн хугацаанд чанартай бараа бүтээгдэхүүнээр барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж, мэргэжлийн зөвөлгөө үйлчилгээг үзүүлж байна.  Дэлгэрэнгүй

Барилгын цахилгааны зураг төсөл, угсралт, суурилуулалт

“Монхорус Интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотой 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс “Монхорус Электрик” ХХК нэртэй охин компаниа байгуулж цахилгаан угсралт, зураг төслийн үйл ажиллагаагаа тухайн компанид шилжүүлсэн болно.  Дэлгэрэнгүй