Monhorus International | АББ Группын Тэтгэлэгт Хөтөлбөр 2019-2020
18681
post-template-default,single,single-post,postid-18681,single-format-standard,bridge-core-2.2.3,qode-quick-links-1.0,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-16.1,qode-theme-bridge,monhorus-child,wpb-js-composer js-comp-ver-6.1,vc_responsive

АББ Группын Тэтгэлэгт Хөтөлбөр 2019-2020

Зорилго, Алсын хараа & Бидний үнэт зүйлс

АББ Группын Тэтгэлэгт хөтөлбөр

Эрчим хүч, автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч АББ Групп ньнийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай суралцаж буй шилдэг оюутан залууст зориулсан АББ Группын тэтгэлэгт 2019-2020 оны хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана

  • 1 жил хүртэл сургалтын төлбөр
  • АББ Группээс зохион байгуулагддаг сургалт, семинаруудад хамрагдах
  • АББ Группын дистрибьютор компаниудад дадлага хийх боломж
  • АББ Группын дистрибьютор компаниудаас ажлын санал авах боломж

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур

  • Монгол улсын иргэн байх
  • Монгол улсын Их, Дээд Сургуулийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Цахилгаан системийн автоматжуулалт болон автоматжуулалтын  чиглэлээр, Сэргээгдэх эрчим хүч болон Автоматжуулалт, IT, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр суралцаж байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт (https://new.abb.com/mn болон www.facebook.com/abb.mongolia хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү)
  • Эссе (Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд  хэрхэн ажиллаж байгаа, ар гэрийн амьдрал, яагаад тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон, санхүүгийн ямар хүндрэлүүд байгаа талаар 500-600 үгэнд  багтаан, Arial 11 фондоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ.)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулал, сайн дурын олон нийтийн ажилд хамрагдсан байдал (шагналын хуулбар, зураг, гэх мэт)
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал өгөх, хүлээн авах хугацаа

  • 2019 оны 9 дүгээр сарын 18-ний 18:00 цагаас өмнө.
  • АББ Группын Төлөөлөгчийн Газар, Моннис билдинг, 13-р давхар, Сүхбаатар дүүрэг, Монгол улс. Утас 976-7000 0083  |  И-Мэйл: info@mn.abb.com
АББ Группын тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020 өргөдлийн маягт татаж авах